Үхэлдээ бэлдэцгээ хүүхдүүд минь.

Энд тэндгүй эдийн засаг хямраад мөн сайхан байнаа тэ. Таминь үхэлдээ бэлдэцгээ.

Хахахаааа, Садист шиг байна уу. Үнэндээ бол эдийн засаг хямрахад сайхан юм ч гэж юу байхав, ядаж байхад мань үсэрч очоод нэг аксентний ацыг задлаа хаяцан. Одоо явган. Бүр үнэндээ бол эдийн засаг хямарлаа гээд гээд муу юм ч бас байхгүй л дөө. Хямарсан ч хэзээ нэгэн цагт үхнэ, хямраагүй байлаа ч бас үхнэ.

Юун муу ёртой юм гэнүү. Ер нь бол муу ёр гэж байдгүйм. Цаг зогсчихдоггүй л юм бол үхэх чинь үнэн. Энэнд муу ёрсоод байх юу ч байхгүй.

Сүүлчийн самуурай гээд нэг кино байдагаа. Хамгийн сүүлд эзэн хаан асуудаг. -Түүнийг үхэхэд та дэргэд нь байсан бол яаж үхсэнийг нь над ярьж өгөөч гэхэд -Харин би түүнийг яаж амьдарсныг нь танд ярьж өгье гэдэг дээ. Энэ их гоё үг байгааз.

Дээхнэ нэг блог дээр /би хэнийхийг нь мартчиж, мэдэж байгаа нь сануулаадхаарай/ нээх гоё бичлэг байсан. Над шиг чалчаа хүн бол их сурууштай юм байна лээ. Би одоо шууд хуулаад тавьчий.

-Маргааш үхнэ гэдгээ мэдвэл өнөөдөр та юу хийх вэ?

Ерөөсөө ингээд л болоо. Жинхэнэ товч бөгөөд тодорхой, тэгснээ маш их юм бодогдуулсан гүнзгий утга агуулгатай, эсрэгээрээ хааш нь ч харуулж уншиж болохоор, хаанаас нь харж уншаад хариулт яаж өгснөөр нь хэн бэ гэдгээ ч бас сонирхож болохуйц? Бичлэгийг ингэж хийж сурахынсан, мань хальт сэтгэгдэл бичихэд л үндсэн бичлэгнээс нь 10 дахин урт болж байгаан. Тиймээс, чадахгүй байж дэмий мөрөөдөөд ч яахав, өөрийнхөөрөө л сайхан чалчья байз.

Маргааш дуусахад амьд байх эсэхээ огтоос мэдэх боломжгүй гэдэг азтай хэрэг үү, эсвэд азгүй юм уу. Ямартай ч мэдэхгүй нь үнэн. Тийм бол нөгөөдөрт юунд нь зовно вэ. Өнөөдөрт, яг одоод аз жаргалтай амьдарвал яасын, яг одоо нь дахин эргэж олдохгүйшд. Нэгэнт эргэхгүй юм бол өчигдөрт юунд зовно вэ? тийм үү.

-Маргааш үхэх юм шиг амьдар, эсвэл хэзээ ч үхэхгүй юм шиг амьдар гэсэн эсрэг мөртлөө ижил утгатай үг байна. Эсвэл энэ хоёр үгийн аль нэгийг хоёр өөр утгаар хэрэглэж болжийно. Яг л эв эеээн хичээе, эбтэй бол хүчтэй гэдэг шиг.

Маргааш үхэх гэж байгаа юм шиг амьдар. Учир нь хэнд ч нэг сайн сайхан юм хийчих санаа бол байдаг. Гэхдээ эхлээд өөрийнхөө нэг жаахан таагүй асуудлыг шийдчихээд, эсвэл жаахан баяжиж байгаад, эсвэл одоо нөгөө муу Дондог л үүнийг нэг ингээдэхвэл мань "алаад" өгнө гээл яваалайна яваалайна. Харамсалтай нь өдөр дутам нөгөө л нэг жаахан жаахан проблемууд чинь нэг ингээдэхвэл л болчих гээд энд тэндээс гэнэт бултгас хийж гарч ирээд, яаж шийдэх вэ гэж байтал зарим нь өөрсдөө алга болоод, зарим нь улам томроод, нөгөө нэг сайхан санаагаа бол - Санаж явбал бүтнэ. гэсэн тал үгээр өөрийгөө хуураад нэг мэдсэн чинь үхчихнэ. Үхэх цаг болчихно бол биш шүү. Шууд л үхчихнэ. Учир нь чи бид хоёр чинь хэзээ ч нөгөө үхэх цагаа болчихлоо гэдгийг мэдэхгүйшд. Тиймээс шууд үхчинэ. Санаж явбал бүтнэ гэдэг чинь худлаа тал үг гэдэг нь бид тэр санаа руугаа ерөөсөө сажилдаггүйд оршино. Нөгөө жижиг сажиг проблемтойгоо ноцолдож нэг мөр шийдчихээд л бөөн хүчээр үндсэн санаа руугаа үсэрчих гээд байх шиг байгаан. Тэгээд нөгөө проблемууд нь дуусч өгөхгүй тэгжийтлаа тэгээд үхчихнэ. Тиймээс ямартай ч өнөөдөр амьд байгаа бол сайхан санаа руугаа сажилж л байх хэрэгтэй шүү. Маргааш үхчих магад ш дээ. Санасандаа хүрээгүй нь биш харин түүнийхээ төлөө юу ч хийгээгүй бол хамгийн азгүй амьтан гээд байгаа.

Маргааш үхэх гэж байгаа юу чи, тайван хүлээжий. Энэ үгийг хэзээ нэгэн цагт сонсож л байсан байх. -Үхэх гэж байгаа юм шиг дайрч байгааг нь ээ ч гэж бас хэлдэг. Дээр хэлсэн сайхан санаа гэдэг нь надад бас чамд сайхан зүйлийн тухай юм. Харин энд маний үхэх гэж байгаа юм шиг дайраад байгаа асуудал бол зөвхөн надад, ганцхан надад л хэрэгтэй сайхан зүйлийн тухай болоод явчихаж байх шиг. Нэг тийм, -ганц олдох амьдралдаа энэнээс ч хоцорчих вий тэрнээс ч хоцорчих вий гээд үхэх гэж байгаа юм шиг дайрдаг хүмүүс бас байна. Хааяа мань зам дээр бол тэдний тоонд орно. Бөглөөнд оронгуутаа үхэх гэж байгаа юм шиг зам тавьж өгөхгүй урагшаагаа гөлийчихөөд л зүтгээд байх жишээтэй. Хаха. Тэгснээ бөглөөнөөс суга үсэрч гарангуутаа амьтны ац задлаа хаячиж байгаан. За би ч яахав... Хэрвээ энэ хорвоод хүн зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө явж хүн шиг амьдарч аваад үхнэ гэж байгаа бол маргааш үхэх гэж байгаа юм шиг амьдар гэсэн хэллэг бол таг эсрэг утгатай болчихож байгаа биз. Харин ийм тохиолдолд -Тайван бай, үхэх гэж байгаа юм шиг битгий дайр, Харин хэзээ ч үхэхгүй юм шиг инээмсэглэж амьдар гэдэг үгийг хэлэх хэрэгтэй байх.

Яс юман дээр зарим хүн амьдаараа үхэж, зарим хүн үхсэн ч амьдаараа байдаг л. Тийм хүмүүсийн яаж үхсэн тухай биш харин яаж амьдарч байсан нь тэр чигээрээ үлдчихийн. Та нарт Чойном үхчихсэн гэдэг үг нөгөө Баагий чинь бас үхчихсэн гэдэг үг ямар хэмжээний ялгаатай санагддаг вэ. Эхнийх нь миний толгойд бүтнээрээ бууж өгдөггүй юм.

Аа тийн эдийн засаг. Ерөөсөө хоосон юмыг байна гэж бодоод байснаа хямрахаар нь дагаад хямраад байх хэрэггүй ээ. Сайхан "тасраад" амьдар за. Тэгвэл хямрал гэж байхгүй байх болно.

Дээхнэ учиргүй цогц бүлтрэх юм болоод байсан яасан гэж үү. Үнэндээ би хуульч биш болохоор хуулийн тухай бүлтэрч мэдэхгүй юм. Ганц мэдэж байгаа юм нь Монголын хуулийг Монгол хүн баталдаг байх. Яагаад гэвэл нэг тийм сонин Монгол хууль л  байгаад байх шиг байдгийн.

Боловсролыг бол бас сайн мэдэхгүй ээ. Гэхдээ өнөөгийн Монголчуудад ямар боловсрол олгоод байгаа нь жаахан сонин санагдаад байгаан. Нэг тийм Монгол боловсрол л байх шиг байна лээ.

Хурд хамтлаг дуулаад байл уу - Монгол гэдэг зургаан үсэгтэй миний эх орон, мань бахархдаг энэ тэр гээд. Үүх түүхийг нь сөхөж байгаад бахархаж бол болох л байх, Яг өнөөгийн Монголоор бол бахархаад байх юм бол алга. Тиймээс -За энэ бол нэг тийм Монгол маягийн эд байна гэсэн үгэнд учиргүй бүү уурлаарай.

Эдийн засаг гэдэг чинь учиргүй тусгай мэдлэг мэргэжил шаардаад байхааргүй зүгээр амьдралын тухай гэчүүл нөгөө хэд маань уурлачихдаг болуу.

За одоо Монгол боловсролтой Монголчууд Монгол хуулийн дор амьдрахаар Монгол эдийн засаг бий болно. Дэлхийн эдийн засаг гэдгээс бол шаал ондоо, сүмбэр уул шиг эд байгаан.

Дээхнэ манай нэг бацаан гадаадаас ирсэнээ тэгдийн - Ланд 200-г чинь Монголдоо ирж байж л амьдаар нь харлаа гэж. Энэ үгний цаана жинхэнэ Монгол эдийн засаг чинь томъёологдчихож байгаан шүү дээ. Одоо та нар цонхоороо хар. Зогсоол дээр байгаа машины хэд нь хар ланд 200 байна. Үхчих гээд ядуугаа гайхаад байдаг улс чинь ийм байдгүй юм. Гэхдээ бас бид аймаар баян юм энэ тэр гээд байх ч бас хэрэггүй. Зүгээр л бид бол Монголчууд гээд ойлгочиход болно. Учир нь тэр том жийпнүүдийг хэд нь унах шаардлагатай болоод унаж байгаан, хэд нь ямар ч хэрэггүй байж унаж байгаан гэдгийг бодож болох юм. Бусдаас шаал ондоо сүмбэр уул шиг гэдэг чинь л энэ шүү дээ.

Энэ бүхнийг өөрчлөх гээд эдийн засгийн цогц арга ярьж л байгаа бол тэр худлаа бүлтэргээ болно. Гарц бол эдийн засгийн тухай бол биш. Батлах шаардлагатай бол саналаа хэлээрэй, бүгд ойлгож байгаа гээд илгасаад явчий.

Мартсанаас хэн нэгэн чинь Бурханыг олсон уу? Олоогүй бол хайхгүй л байна даа. Хай тэгвэл олдоно, гуй тэгвэл өгнө, тогш тэгвэл онгойно гээд байгаа шүү. Хайхгүй байж байхгүй гээд байвал яаж байдгийн.

Хэн нэг нь -Хэзээ нэгэн цагт Бурхан туслана гээд зүгээр суугаад байж болохгүй, хөдлөх хэрэгтэй гэж хэлсэн тэ. Андуураад байна, андуураад байна. Наадуулаа хар даа. Тийм бол алцайгаад амаа ангайгаад сууж байгаа Монголчууд бүгдээрээ Бурханыг олцым байна гэж ойлгох уу? Харин ч олоогүй болохоороо ангайгаад сууцгаачихаж байгаан биш үү. Үнэн хэрэгтээ хэдэн хогийн савнаас өөр ангайгаад суучихсан ганц ч амьтан байхгүй байна лээ гээд байгаа шүү. Бүгд л нэг том жижиг уут үүрээд явган нүцгэн, унаатай унаагүй, дэл сул юм хайгаад дотроо зам бөглөртөл, гадагшаа дэлхийг дэлдийтэл давхилдацгаагаад л байна даг.

Хаанаас ч юм ухаад, юу ч юм олцгоогоод л байна. Тэгтэл "элит" болох санаатай хэд нь болохоор -Та нар ингэж уут үүрч хог ухаж, түүж гүйлдээд бол дэмий, тэрний оронд шууд өөрсдөө "хогийн сав" шиг болцгоо тэгвэл жаргана л гэжийснаа "элит" болонгуутаа муусайн ямаанаас дор хог шаарнуудаа шорондоо орцгоо гээд унахын. Ангайгаад суусан нь ч Бурханыг олоогүйнх, чардайтлаа зүтгэж байгаа нь ч бас Бурханыг олоогүйнх байж мэдэхийн.

Мань та нарт өөр санал тавья. Энд тэндээс гялгар хог хайж байхаар Бүрханыг хай. Тэгвэл жинхэнэ эрдэнэ олно. За ингээд шашин сурталчлаад уналаа гэцгээгээрэй. Шашин бол хар тамхи гээд байгаашд. Юу гэхээр аль нэг шашинг шүтээд Бурханыг олохгүй. Бурханы олоогүй цагт, түүний хүссэнийг биш бол хийж байгаа ажил чинь хоосон.

Хүүхдүүддээ заасан боловсрол чинь хоосон, сонгоод гаргасан "элит" чинь хоосон, батлаад гаргасан хууль чинь хоосон, тэгээд чиний олсон хөрөнгө, наад унаад явж байгаа том жийп чинь зүгээр л нэг муу гялгар хог, бүгд хоосон за юу.

Гэхдээ Бурхантай хамт хүүхдүүддээ боловсрол олгоно гэснээ учиргүй шашны ном заах тухай бол биш шүү. Ялангуяа тангад хэл дээр. Бас тэр өвөг дээдсийн уламжлал энэ тэр, бас бус сонин содон гоц сурах арга, өөр юу юу ч билээтэй нийлүүлээд таг шинжлэх ухаанч мухар сүсгийн ном бол шог. За мэдэхгүй байж Нано техенлоог гэдэг чинь гээд бүлтрэлтэй нь биш. Гэхдээ бас тэр өндөр технологийн мэдлэгээрээ шинэ Вавилоныг босгох бол бас биш... Юу ч хийсэн болно л доо, гэхдээ яаж гэдгийг нь тэнд, болоог гээчийнхээ баруун дээд өнцөгт бичицэн байгаа.

Удахгүй нэг хүний номыг хуулж сонирхуулнаа. ... их гоё ном байгаан. Тэгээд дараа нь би "цогцоор" бүлтэрнэ.

Эцэст нь, Бурхан хүнийг, хэлийг, хилийг тогтоосон нь учиртай. -Энд нэг Бурханы Монгол гэдэг улс байх гээд байгаан. Хүн нэг бүр нь өөр өөрийн үүрэгтэй, бүгдээрээ нийлж байж Бурханы юу хий гэснийг хийх ёстой юм гэнэ. Тэгээгүй бол Манж шиг алга болгочихож бол болох л доо. Алга болгоогүйн шалтгаан нь маниусаар дахиж нэг ажил хийлгэх гээд байгаан. Гэхдээ тэр ажилд нь жишээ нь мань бол зүгээр нэг хог шүүрдэх маягаар оролцох ёстой юм. Ганц хүн хог шүүрдсээр байгаад Бурханы дэлхийд сонордуулах гэсэн хүслийг бол дөнгөхгүй л байх. Чимид гуай хэлсэн үгийг дахиад сануулчий. Ганцаараа хуулийг учиргүй сайн мөрдлөө гээд энэ монголын нийгэм гялтайхгүй ээ гэж... Бурхан өөрийнхөө ажилд чамаар юу хийлгэхийг надаар дамжуулж биш ганцхан чамд өөрт чинь л хэлнэ гэнээ. Тэгэхээр чи өөрөө яах ёстойг Бурханаас асуун асуутал би тэнэг царайлаад хогоо шүүрдээд зогч байхаас яадгийн. Гэхдээ Бурхан надаар чамаас болж шал дэмий хог шүүрдүүлэхгүйгээ бас мэднэ гэсэн...

Айлгаж байгаа юм шиг болчвуу даа. Айсны хэрэггүй ээ, Харин юу тарьсан нь түүнийгээ хураана гэсэн шүү. Хоосон хог хураах уу, жинхэнэ эрдэнэ хураах уу гэдгээ сонгохын. Яагаад гэвэл 2 эзэнд зэрэг үйлчилдэггүй гэнээ. Хог хураангаа эрдэнэ хураана гэж бол байхгүй, Бурхан чамд нэг л сав өгсөн, хайраар, шуналаар, юугаар ч дүүргэсэн чиний л хэрэг. Эцэст нь тэрнийгээ л ууна. Хамгийн сүүлд шүү. Дүүргэснийгээ амсаж үзчихээд онцгүй бол асгаад дахиад... гэж бол байхгүй. Тиймээс бэлд хүү минь. Маргааш ч юм бил үү. Бас асуу. Яах гэж энд байгаагаа.

За сайхан чалчлаа. Бурхан та нарыг ивээг. Намайг бол аль хэдийн ивээлдээ авцан, атаархсан ч болно.

Сэтгэгдэлүүд:

1. hmm (зочин) | 2008-11-14 00:11:25
dar dur geel ungurchiluu. hehe
ireeduigee harj unuudurtuu bagtaj amidar gediimuu
2. julia_976 (зочин) | 2008-11-14 00:20:36
Амьдралын голд дүрд сайн тоглох хэрэгтэй. Таны хаана явааг ойлгосонгүй.
3. amanjinka | 2008-11-14 00:39:21
би хаана бнаа?
4. julia_976 (зочин) | 2008-11-14 00:49:40
амажинка орой болсон хойно унт. Том хүнээс асууж байна.
5. amanjinka | 2008-11-14 00:52:03
жулиа хэдтэй юм?...
6. танхил | 2008-11-14 00:54:15
тэр номоо хурдан оруулаарай хүлээж байя
7. hmm (зочин) | 2008-11-14 00:55:08
haana ni bhaa uuruu shiiddiim boluu? huvi zaya ni shiiddiim boluu? uuruu shiidne gej uzvel huvi zayagaa hun uuruu zohiodiim boluu? tsaanaasaa zuragdaad zohiogdchihson bdiim boluu? burhanaas zuragdaad beltgegdchihsen bn gevel bid teruugeer ni goliin ursgal shig yavah yostoi bolhnee? esvel gajij boloh uu ? hehehe . uuruu uurtuu ezen baih, uuriin bodol uurtuu zuvuu geh
8. Julia_976 | 2008-11-14 00:55:29
30 жаахан гараад л явж байна даа.
9. amanjinka | 2008-11-14 00:58:24
милэээн гарцийн болуу гэж бодсон чинь ха ха...нөгөөө росстт асуусийнмаа
10. Julia_976 | 2008-11-14 01:03:04
Ростийн хувьд ёстой нууц.
11. amanjinka | 2008-11-14 01:05:23
зиа тэр ч маньд ямар пад байхуу дөө
12. monjigo | 2008-11-14 01:12:06
Za uheldee beldene gedeg chine burhaniig oloh bolj taarch bna uu... ter burhaniig haigaad ch yahiin tertei terengui uheheeree uulzahaas tsaash...
13. Битмин | 2008-11-14 11:39:12
Анд гэгээрч байна даа.
14. ТАРЧЛААН... | 2008-11-14 11:44:25
БИ БУРХАН ГЭЖ МЭДЭХГҮЙ.
ХАРИН БААХАН ХҮМҮҮСИЙН НЭРТЭЙ /АЛТАНГЭРЭЛ, ЦЭНД ГЭХ МЭТ/БУРХАНГ БОЛ МЭДНЭ. ГЭХДЭЭ НЭГ Ч УДАА ХАРААГҮЙ БОЛОХООР. БУРХАН ГЭЖ МЭДЭХГҮЙ
15. ollie | 2008-11-14 11:58:34
Хайхгүй байж байхгүй гээд байвал яаж байдгийн...

байхгvй гэдгийг нь мэдсээр байж хайж цагаа барж яадийн.
16. Tsogtmergen | 2008-11-16 16:21:42
ollie-Чамд зориулсан нэг гоё үг байна. -Бурхан байхгүйг мэдсээр байж гэсэн үү? Тэгвэл чи өөрөө Бурхан байна. Яагаад гэвэл Чи Бурхан байхгүйг мэдэж байгаа юм бол чи бүх бөмбөрцгийг тойрон явж үзсэн байх нь. Хэрэв Улаанбаатарт Бурхан байхгүй бол Дарханд байж магад, хэрэв Дарханд биш бол Эрдэнэтэд байж болох юм. Хэрэв чи Монгол нутагт яг одоо Бурхан байхгүй гэвэл Хятадад эсвэл Орост эсвэл Америкт байж болох юм. Гэтэл чи хаана ч байхгүйг нь мэдэж байхыг бодоход энэ дэлхийн бүх улсад очиж үзсэн болж таарлаа. Бурхан аль нэг улсад байхгүй, харин Далайн ёсроолд, эсвэл хойд юм уу урд туулийн мөсөн дээр байж болох юм. Гэхдээ тэнд байхгүйг нь чи мэдэж байгаа бол чи бас тэнд ч очиж үзсэн болж таарлаа. Бурхан магад Энэ дэлхийд байхгүй харин саран дээр байж болох юм, эсвэл наран дээр. Гэвч чи байхгүйг нь мэдэж байгаа бол тэнд ч бас очсон юм байна. Чамайг наран дээр байхад Бурхан зөрөөд Саран дээр байж болох биш үү. Гэвч Чи байхгүйг нь мэдэж байгаа бол Нар Саран дээр зэрэг байж чадсан юм байна. Бурхан өнөөдөр байхгүйг чи мэдэж байгаа бол 1000 жилийн өмнө байсан болов уу, эсвэл 2000 жилийн дараа яадаг бол. Гэвч чи байхгүйг нь мэдэж байгаа юм бол 1000 жилийн өмнө ба 2000 жилийн дараах цаг хугацаанд хаа сайгүй зэрэг оршин байж үзсэн болж таарлаа. Тиймээс чи өөрөө гарцаагүй Бурхан мөн. Бусад хүмүүст хандаж хэлэхэд Бид Бурханыг олчихлоо. Оллии юм байна. Хэрэв Оллий өөрөө Бурхан биш юм бол Бурхан байхгүй гэж хэлэх эрх түүнд үгүй.
17. ollie | 2008-11-17 15:32:22
хахахахахахха. энд ийм Юм бичсэнээ ч мартчихсан явж байгаад санаандгүй ороод ирсэн чинь юу вэ. цочлоо ш д.

хаа сайгүй явж үзэх нь яахав. байхгүй гээд би өөрөө итгэчихсэн л бол тэгж дэмий тэнээд, байхгүй гэж бодсон юмаа хайгаад хаа сайгүй явах чинь шал утгагүй ш д. өөрийн санаа өөртөө зөв. ялангуяа над шиг зөрүүд хүний хувьд бол ..,
18. Tsogtmergen | 2008-11-17 16:13:39
Түүнийг олохын тулд хаа сайгүй явах хэрэггүй л гээд байгаа шүү.
Бас хүн дотроо байгаа нүдээр гаднахыг хардаг гэсэн. Учиргүй хар юмыг цагаан гэж харах нь ч хаашаа юм. Гэхдээ байхгүй нүдээр харвал байхгүй л байх болно. Байна гээд хараад үзвэл байгааг байгаагаар нь харж магад шүү. Явж явж чи юу алдахын.
19. Tsogtmergen | 2008-11-17 16:14:42
Харин олох юм нь хүний ухаанаар хэмжишгүй ч байх магад
20. ollie | 2008-11-17 16:15:43
байхгүй гээд бодчихсон юмаа хайснаар би ямар ч утга учиргүй өчнөөн цаг алдана ш д. хаха, угаасаа тийм тэнэг юм ч гэж юу байхав дээ. байхгүй гэж итгэчихээд хайгаад явна .., хаха. тэнэгийн.
21. Tsogtmergen | 2008-11-17 16:18:55
Юу гэлээ. Одоо байгаа нүдээр харах аргагүй, өнгөөр ялгаж зурах боломжгүй, үгээр илэрхийлж боломгүй. За нөгөө Будда гуай чинь ингэж тодорхойлсон байсан. Одоо байгаа нүдээрээ чи зөвхөн хүмүүсийг л харна. Харин чи наад нүдээрээ хайрыг харж чаддаг уу. Чадахгүй болохоор хайр байхгүй гэж лав чи хэлэхгүй. Байгаа хайрын гаднах илэрхийллийг бол чи ээжээсээ хангалттай хардаг юм байна лээ. Итгээд бурханыхыг хай даа тэгвэл чи олно.
22. ollie | 2008-11-17 16:25:37
хайрыг би хардаг биш, мэдэрдэг болохоор байгаа гэж хэлж чадна. харин тэр бурханыг чинь хараачгүй, мэдрээчгүй ..,
23. Tsogtmergen | 2008-11-17 16:34:06
Заза. бичлэгнийхээ толгойг сольчлоо. Гэхдээ өнгөрсөн юм өнгөрсөндөө үлдэцөөн. Тиймээс ч би алдаагаа уг нь засаад байдгүйм. Тэрнээс гадна Мэдэрдэг эрхтэн хүнд хэд байдгийн. Тэгээд яг аль эрхтнээрээ ээжийнхээ хайрыг мэдрээд байдгаа сонирхоорой. За бас нэг сонин өгүүлбэр болчоогүй байгаа даа.
24. ollie | 2008-11-17 16:38:59
гарт баригдашгүй, нүдэнд харагдашгүй юмнуудыг би одоо тархиараа л мэдрэх байх даа.
25. Tsogtmergen | 2008-11-17 16:47:10
Тархи чинь мэдрэлийн эрхтэн мөн билүү. За хамаатай юу, мэдэрч л байвал тархиараа юу, зүрхээрээ юу аль нь ч яадгийн. Хамгийн гол нь олоход л байгаа. Олохын тулд тэгээд хайгаач ээ. Надаас биш өөрөөсөө. Надад байхгүй гэж мянга батлаад би авч үзэхгүй. Яагаад гэвэл нэгэн үе би бас л хүнд байхгүйг нь батлах гээд үзэж тарж л байсан. Тэгсэн чинь байжийсышд. Гэхдээ Жанрайсаг царайлаад гараад ирээгүй гээд байгаа шүү. Хай за юу. Чи олно.
26. ollie | 2008-11-17 16:52:03
хайхгүй ээ. ядаж байхад би залхуу. өөрөөсөө бол бүүр ч хайхгүй. миний дотор юу юу байдгийг би мэднэ. зүрх юугаа мэдрэхэв дээ. зүгээр л нэг цус шахах үүрэгтэй эрхтэн юм чинь ..,
27. Tsogtmergen | 2008-11-17 17:00:55
За хайхгүй бол тэр л биз. Гүрийж л бай. Цаг нь ирнэ биз. Бурхан чамайг ивээг.
28. ordinary (зочин) | 2008-11-17 17:09:39
Мэргээн хөгшөөн, чиний гэгээрэлд хүрэх зам чинь христийн шашны номлол мөн бол чи бусдыг тэдний өөрсдийн итгэсэн итгэлээрээ амьдрахыг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй биш үү? Будда гуай чинь гэж ирээд л жаахан муйхарлах маягийн болсон шиг санагдлаа сүүл рүүгээ.

Ер нь христийн шашны нэг бурангуй үзэл нь бүх хүмүүс христийн шашинтай байх ёстой гэж номлодог явдал гэж би бодсон.
29. ollie | 2008-11-17 17:13:07
хэхэ, надаа байхгүй бурхны ивээл хэрэггүй ээ ..,
30. Tsogtmergen | 2008-11-18 11:09:23
Ординар-Бусдын итгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд ч яахын билээ.

Бурхан багшийн сургааль гээд нэг ном байна. Тэнд байсан үгийг иш татахдаа Будда гуай нь л хэлсэн байх гэж бодсийн шүү. Хэлээгүй юмыг нь хэлсэн болгоцын бол уу. Эсвэл Сиддахарта гэдэг нэртэй хүнийг Будда гуай гэхээр болохгүй юм болов уу. Эсвэл надад хамаагүй гэсэн утгатай "чинь" гэсэн үг хэрэглэж болохгүй юм уу. Бусдын хувьд Бурхан болсон том хүнийг зүгээр нэг замын хүний тухай ярьж байгаа өнгөөр ярьчихлаа гэсэн үү. Муйхарлах маягийн гэдгийг ойлгосонгүй.

Ер нь бол алив шашингууд нэг тийм янз бүрийн бурангуй үзлүүдтэй л. Шашин бол хар тамхи мөөн гэж.

Бүх хүн нэг шашинтай байх албагүй л. Ямар нэгэн нэр бүхий шашингүй бол бүр сайн. Харин хэн гэж нэрлэх ба байна байхгүй гэдгээс шалтгаалахгүй ганц Бурхан байдаг л гэж хэлсиймсан уг нь.

Би та нарт ганц л юм хэлдэг. Нэг л юмаа захидаг. Тэрнийгээ л хэлье. "Шашин шүтэж бүү мунхарцгаа. Бурхан байхгүй гэж бүү галзуурцгаа" гэж.

Бас, зурагнуудыг чинь үзлээ. Авъяас бол байх шиг байна. Хаха. би өөрөө сайн мэдэхгүй юмаа дүгнээд хэрэггүй биз.

Оллий- Нэг үг байна. Мунхаг хүн зүрхэндээ Бурхан байхгүй гэж хэлдэг гэсэн шүү.
31. ollie | 2008-11-18 13:50:58
хэхэхэхэ, би ч угинй мунхаг хvн л дээ. тэрийгээ ч мэдээд байдын
32. ordinary (зочин) | 2008-11-18 14:04:08
Зураг бол яахав авъяас хамаагүй, хүсэл сонирхол байхад болох зүйл.

Би чамайг христийн шашин хэт шүтцэн гар байна л гэж ойлгоод байсышд бусад бичлэгүүдээс чинь. Шашин бол хар тамхи мөөн энэ тэр гэх яахав дээ. Бусдын итгэл үнэмшилд хөндлөнгөөс нөлөөлөх гээд хэрэггүйн бишүү гэж хэлэх гээл байгаа ухаантай юм. Муйхарлах гэдгийн хувьд бол заавал өөрийнхөө зөв болгох гээд зүтгээд байгааг чинь л хэлсийн. Буруутгаж барьсан юм байхгүй.
33. Tsogtmergen | 2008-11-18 15:09:57
За даа, хүмүүс намайг жинхэнэ улаан Христчин, хий юм рүү орилоод зогсцон мунхарсан амьтан л гэдгийн.
Гэхдээ чамд бол жаахан инээдтэй санагдаж байгаа байлгүй.
Би шашин гэж юуг ойлгох, чи юуг ойлгох гэдэгт учир байгаан байлгүй дээ.

Нэг Ном байх. Тэрэн дээр үндэслэсэн янз бүрийн шашин бас байх. Би нөгөө номыг нь уншаад түүгээр ертөнцийг харахаар тэр шашин гээчид нь бодвол хамаарч байгаан байлгүй. Гэхдээ жишээлбэл манийг хамааруулаад байгаа Христийн шашинд ямар ч ёс жаяг дүрэм журам байдгүймөө.

Хэрвээ дүрэмтэй гэвэл ганцхан дүрэмтэй, тэр нь бусдыг хайрлах.

Бусдын итгэл үнэмшилд хөндлөнгөөс нөлөөлөх-Магад зөвхөн үүний төлөө амьдрал байдаг бол яахын.
Нэг үг байна. "Ертөнцийг эзлэх нь түүнд дээр оршигч хүнийг эзлэхийн нэр. Хүнийг эзлэх нь түүний доторх сэтгэлийг эзэмдэхийн нэр" Хэн хэлснийг нь мэдэж байгаа байх. Манай шашны номны ишлэл биш шүү.

Харин хэн нэгэн надаар итгэл үнэмшлээ хөндлөнгөөс өөрчлүүлчихэж байгаа бол шог. Нэг бол хайр нэг бол шунал нэг бол айдасаар л хүний итгэл үнэмшилд нөлөөлдөг байх даа. Уг нь би алийг нь ч хэрэглэхээр завдаагүй л юмсан. Зүгээр л мэдээ тараагаад байгаан. Жаахан муйхарлачихаж л дээ.
Гэхдээс миний буруу гэдгийг надад баталж чадахгүй л бол би өөрийн зөв гэдгээрээ зүтгэсээр л байх болно. Бүх хүн ийм. Хэрэв миний зөв нь чиний дотор байхгүй бол Чи бид хоёр өөр өөр л гэсэн үг. Хэн нэг нь нөгөөгийнхөө сэтгэлийг эзэмдэх боломжгүй л гэсэн үг шүү дээ. Түүнээс биш шал худлаа гэж бодсон юмаа зөв зөв гэлтэй нь биш. Тэр нь муйхар байхаас дор ч юм бил үү.

Аа тийн намайг хүмүүс чалчаа гээд байдгийн шүү. Анзаарсан байлгүй.
34. Tsogtmergen | 2008-11-18 15:12:49
Оллий -Би чамайг бүү мунхаг байгаасай. Тэрний оронд намайг дагаад мунхар гээд байгаан байхдаа.
35. ollie | 2008-11-18 15:12:58
Аа тийн намайг хүмүүс чалчаа гээд байдгийн шүү. Анзаарсан байлгүй...


хэхэхэхэхэхэ ..,
36. ollie | 2008-11-18 15:14:07
Оллий -Би чамайг бүү мунхаг байгаасай. Тэрний оронд намайг дагаад мунхар гээд байгаан байхдаа.

гvй, би тэгж бодоогvй ш д.
37. Tsogtmergen | 2008-11-18 15:21:55
Ординар намайг шашин хэт шүтэцэн гар гэхээр нь би ойлгохдоо Христийн шашинд мунхарсан гар гэсэн үг гээд ойлгочихлоо. Энэ дүгнэлтээр бол өөрөө мунхарснаа мэдэхгүй хүний мунхагийг дуудсан болчлоо. Тэгээд эргүүлээд хэлсэн үгэн дээрээ аваачаад тавихаар тийм утгатай болчлоо л гэж хэлсиймөө. Чамайг тэгжийнэ гээгүй байна. Ингээд байхаар чинь чалчихаас яахын бээ.
38. ollie | 2008-11-18 15:24:00
ххахахахаххаха .., за за , чалчуулсанд уучил.
39. otgon_kh | 2008-11-18 15:37:14
yaaya iveeld n ortson hund ataarhaw
40. ordinary (зочин) | 2008-11-18 15:57:05
Христийн шашинг шүтэж болохгүй юм байхгүй шдээ, тэгж ойлгогдохоор юм бичцэн бол залруулж ойлгоорой.

1. Би чамайг мунхаг энэ тэр гээгүй ээ, чи "ийм бололтой тийм бололтой" гэж таамаглаал тэрэндээрээ шууд үргэлжлүүлээд явчихын.
2.Гэхдээ жишээлбэл манийг хамааруулаад байгаа Христийн шашинд ямар ч ёс жаяг дүрэм журам байдгүймөө. гэтэл Хүслээгийн бичлэг дээр 10 хууль гээд байж байхын.

за мэдкү, ямар ч гэсэн итгэл үнэмшилдээ үнэнч байгаа чинь, бас өөр өнцгөөс бичээд байгаа чинь зүгээр санагдаад санаа бодлыг чинь ухаж асуухыг оролдсын. 37 дахь сэтгэгдлийг чинь харин сайн ойлгосонгүй. Асуугаад байвал асуугаал байхаар юмнууд ч уг нь байна л даа, гэхдээ ер нь дэмий юм байна гэж бодлоо асууж.
41. Tsogtmergen | 2008-11-18 16:23:12
Ординар миний бичлэгт ч наад 10 хууль чинь байгаа. Чи яагаад бүгдийг нь уншчихаж болохгүй байгаан бэ. Би хуульгүй гэж хэлэх шалтгаанаа өмнө нь бүгдйиг нь бичсэн юмсан. Чи жаахан залхуураад байна уу эсвэл миний мунхагийг над ойлгуулах гээд байна уу. Эхлээд "шашинтай" холбоотой бүгдийг уншчихаад үнэхээр мунхаг юм гарвал хэлж тус болоорой. Үзэл бодол итгэл үнэмшил чинь өөрчлөгдчихнө гэж айгаагүй биз дээ.
42. anxaar11 (зочин) | 2008-11-18 16:24:50
toort xubaaaj idnee
43. ordinary (зочин) | 2008-11-18 17:08:58
ямар сүртэй defensive хүн бэ. Чамайг яахгээчгүй л байшдээ гөхшөө. Бичлэгт чинь сэтгэгдэл бичихээсээ өмнө 51 бичлэгийг чинь уншиж амжихгүй байна. Жаахан оюунлаг байдлаар нэгэнтэйгээ харьцуул яасын, айгаад байна уу энэ тэр гэхийн оронд?

Миний үзэл бодол итгэл үнэмшил өөрчлөгдөхийн хувьд гэвэл юундаа айх билээ? Миний хувьд тодорхой нэг шашин шүтдэггүй ч гэсэн бүгдийг нь сонирхож судалдаг. Ер нь нэгийг нь шүтээд нөгөөг нь үгүйсгэх гүехэн сэтгэлгээнд дургүй.
44. Tsogtmergen | 2008-11-18 17:33:51
Уааа. defensive гэдэг үгийг бүрхүүл рүүгээ шургах дун хорхой шиг гэж ойлгох ёстой юу, ичсэн хүн хүн ална гэлээ гэгчээр сандрахдаа зөрж довтолдог гэж ойлгох ёстой юу.Сайн ойлгодоггүй ээ гэж.

Чи асуугаад ч байгаам шиг үгүй ч юм шиг. Асууж байна гээд хариулах гэхээр өмнө нь бичсэн бичлэгнээсээ юм хуулах гээд ч байгаам шиг. Чалчаа гэдгээ ч батлах гээд байгаам шиг болохоор нь чамайг өөрөө унш гэсэн шүү.

51үүлээ арай ч шашин номлоогүй ээ. хэдхээн л байгаашд.

За тоглоом ч гүй. Чи эхлээд энэ хэдхээнийг бүгдийг нь зав гаргаад уншаарай. Тэгээд маний шашинлаг бичлэгүүдэд нэг оюунлаг дүгнэлт өгөөдхөөрэй. .
45. ordinary (зочин) | 2008-11-18 17:56:02
Тэгэхээр шашин номлоод байгаа гэсэн үгүү ер нь?

Бичлэгүүдийг чинь уншаал байна уншаал байна. Гэхдээ дүгнэлт өгөх заавал шаардлага байхгүй л дээ хө
46. Tsogtmergen | 2008-11-18 18:06:46
Бурханы тухай л ярьж байгаа бол шашин номлож байгаа гэж үзвэл шашны номлоод байгаан. Харин хүний зохиосон шашнаас үл хамаарч Бурханы тухай ярьж болно гэж үзвэл шашин огтоос номлохгүй байхыг хичээсэн. Аль болох шашинлаг байхаас татгалзсан ухаантай юм. Яахав дээ учиргүй дүгнээд байх нь ч хаашаа юм. Учиргүй асуугаад байх нь ч хаашаа юм. Би ч нэг их юм мэддэгийм шиг хариулаад байх нь ч хаашаа юм. Гэхдээ яахав дээ. Хүмүүстэй ярих далимдаа гаргасан бол алдаагаа олчих санаатай.
47. ordinary (зочин) | 2008-11-18 18:28:04
Алдаасаад байх юм юу байхавдээ угаасаа. Би зөв, бусад хүмүүс буруу гэж л бодохгүй байх нь зүйтэй байх миний бодлоор.
48. VperV (зочин) | 2009-05-19 22:09:41
Миний бодлоор хүмүүс Бурханд хүрэхийн тулд шашин,пилсооп,урлаг уран сайхан,улс төр нам мам өөр юу байдийн шүтээл бишрээл,бодоол,сэтгээл,тэмүүлээл байдийн шиг байгаан.
Будда гуай болохоор гэгээрнэ гээд л хамаг бүхнийг огоороол суучихсан ш дээ.Хүн юм болохоор ухаан санаатай, бодоол сэтгээл байхаар чинь гэгээрч эхлэнэ биздээ? Тэрнийгээ сайхан сургааль болгоод дэлгэрүүлсэн.Хүмүүс яасан? дагасан, шүтсэн. болоош дээ? Буддын шашныг жинхэнээсээ шүтсэн ойлгосон хүнүүс чинь их гоё ш дээ.Нинжин сэтгэлтэй, нүглээс хол байхыг боддог гэх мэт.
Тэр пилсоопын урсгалууд ч тэр.Үнэнийг л олох гээл.Матирлиизэм идаализэм 2 тал болчихоол үзээд байдаг.Альч талынх нь лаг лаг гарууд байна ш дээ.Матээр анхдагч уу, оюун санаа анхдагч уу гээл.Цаад зорилго нь Бүтээгч байна уу үгүй юу л гэсэн асуултанд хариулах гээд байнаа даа?
Урлагчгэсэн нэг жүжиг тоглолоо гэхэд шудрага ёсыг ялуулж байж л дуусдаг шүү дээ.Эсвэл хайр ялна.Заавал нэг тийм туйлын юм руу хамаг юм л тэмүүлдэг биздээ? Улс төр нийгмийн байгуулалчигсэн шудрага, ард түмний төлөө, гэмгүй ариун сайхан байх тийм тогтолцооруу л явдаг биздээ?Хөөрхий Лээнэн багш бол бүр комнийзэмд хүрнэ гэж баахан хөөрсөн. Санаа нь бол сайхан ш дээ.Исто нөгөө диваажин л гэсэн үг комнийзэм чинь.
Энэ бүх хөдөлгөөн чинь хүмүүний дотор жинхэнэ Бурханы чинь суулгаж өгсөн сайн сайхан хайр,зөвт байдалд тэмүүлэх сэтгэлээс гарсан хүсэл.
Бүх хүмүүсийн зүрх сэтгэлд нэг л Бурхан байдаг.Өөр өөрөөр л нэрлээд байгаа болохоос биш.
Хүн төрөлхтний гацаад байгаа ганц юм бол Ийсус гэж боддог. Энэ хүн дээр ирэхээрээ л бүгдээрээ талцаад хэрэлдэж эхэлдэг.Бүр алалцна.Арга ч үгүй юм даа.Би бол жинхэнэ Бурхан гэж хэлэхээр хэн ч гэсэн эгдүүцнэ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.