Блогт минь тавтай морил!
Хичээл №9: Present Perfect Tense

Тодорхойлолт

Төгс одоо цаг нь одоотой холбоотой үйлийн үр дүн, тоо ширхэг болон давтамжийг илэрхийлдэг. Гэхдээ тухайн үйл явдал яг хэзээ, хэдэн цагт, хэдэн онд болсныг төгс одоо цаг илэрхийлэхгүй. Энэ тохиолдолд жирийн өнгөрсөн цагаар ярьж бичдэг. Өөрөөр хэлбэл жирийн өнгөрсөн цаг хугацааг эрхэмлэдэг бол энэхүү цаг нь үр дүнг чухалчилдаг. Төгс одоо цаг нь өдөр тутмын ярианы хэлэнд хамгийн их хэрэглэгддэг.

Form

[has/have + past participle]

Examples:

  • You have seen that movie many times.
  • Have you seen that movie many times?
  • You have not seen that movie many times.
Positive Negative Question
  • I have traveled.
  • You have traveled.
  • We have traveled.
  • They have traveled.
  • He has traveled.
  • She has traveled.
  • It has traveled.
  • I have not traveled.
  • You have not traveled.
  • We have not traveled.
  • They have not traveled.
  • He has not traveled.
  • She has not traveled.
  • It has not traveled
  • Have I traveled?
  • Have you traveled?
  • Have we traveled?
  • Have they traveled?
  • Has he traveled?
  • Has she traveled?
  • Has it traveled?

Энэ цаг нь ихэвчлэн дараах байдлаар орчуулагддаг.

-       Явчихсан, явчихсан байна, яваад өглөө, явчихлаа, дөнгөж сая явлаа, дуусаагүй л байна, ер нь явж үзсэн үү, ер нь очиж байсан уу, 3 жил ажиллаж байна, 2 жил амьдарч байна, 10 машин зарчихаад байна, зараад байгаа, хаашаа явчихав

Key words

-       Already – аль хэдийн

-       yet – хараахан, арай л

-       so far this year/week – энэ жилийн байдлаар

-       Just – дөнгөж сая

-       for – турш /үргэлжлэх хугацаа/

-       up to now – одоог хүртэл

-       Ever – ер нь

-       since – аас хойш

-       until today – өнөөдрийг хүртэл

-       Never – хэзээ ч

-       ever since – түүнээс хойш

-       in my entire life – энэ амьдралдаа

-       Still – хүртэл

-       so far – одоогоор

-       lately – сүүлийн үед

-       Recently – саяхан, ойрдоо

-       today – өнөөдөр

-       in the recent years – ойрын жилүүдэд

Examples:

I have finished already. She hasn’t arrived yet. Have you ever been to india. What have you done with my watch. You have broken it. Who has drank my beer. It has just been here. Where has she gone. Haven’t you finished yet. He has eaten your cake. Has your sister ever driven a car. Has your country ever had a woman president

Санамж:

v  Гишүүн өгүүлбэр нь Past Simple цаг дээр Гол өгүүлбэр Present Perfect цаг дээр бичигдэнэ.

I have worked here since I graduated  from university.

Use 1: Одооноос өмнөх тодорхойгүй хугацаа

Бид Present Perfect цагийг одооноос өмнө тодорхойгүй нэг хугацаанд болсон үйл явдлын тухай ярихад хэрэглэдэг. Нарийн хугацаа нь чухал биш. Оne year ago, last week, when I was a child, when I lived in Japan, at that moment, that day, one day гэх мэт тодорхой цаг хугацаа заасан үг, хэллэгүүд орсон тохиолдолд Present Perfect цагийг хэрэглэж болохгүй. Харин ever, never, once, many times, several times, before, so far, already, yet зэрэг тодорхойгүй цаг хугацаа заасан үг, хэллэгүүд орсон тохиолдолд Present Perfect цагийг хэрэглэж болно.

Examples:

  • I have seen that movie twenty times.
  • I think I have met him once before.
  • There have been many earthquakes in California.
  • People have traveled to the Moon.
  • People have not traveled to Mars.
  • Have you read the book yet?
  • Nobody has ever climbed that mountain.
  • A: Has there ever been a war in the United States?
    B: Yes, there has been a war in the United States.

Present Perfect цагийг хэрхэн хэрэглэх вэ?

Энэ цагийг ямар тохиолдолд хэрэглэх нь англи хэл суралцагчдад ойлгоход нэлээн хэцүү байж магадгүй. Тиймээс ойлгомжтой болгох үүднээс дараах хэсгүүдэд хуваан авч үзье.

1. Амьдралын туршлагаа анх удааярихад /EVER, NEVER/.

Амьдралын туршлагаа анх удаа хуваалцахад энэ цагийг хэрэглэнэ. Үүнтэй адил танд хэзээ ч байгаагүй амьдралын туршлагынхаа тухай ярихад энэ цагийг хэрэглэж болно. Энэ цагийг тодорхой хэрэг явдлын талаар ярихад хэрэглэхгүй.

Examples:

  • I have been to France.
    Энэ өгүүлбэр нь та Францад байсан туршлагатай хүн гэсэн санааг илэрхийлнэ. Магадгүй та 1 удаа эсүл хэд хэдэн удаа ч очсон байж болно.
  • I have been to France three times.
    Та өгүүлбэрийн төгсгөлд хэдэн удаа очиж байсан гэдгээ нэмж болно.
  • I have never been to France.
    Энэ өгүүлбэр нь та францад очиж үзэж байсан ямар ч туршлагагүй гэсэн санааг илэрхийлнэ.
  • I think I have seen that movie before.
  • He has never traveled by train.
  • Joan has studied two foreign languages.
  • A: Have you ever met him?
    B: No, I have not met him.
  • Have you ever seen a ghost?
  • Have you ever been to the USA?
  • I have never eaten snaky meat.
  • My brother has never slept in the tent.

2. Цаг хугацаан дахь өөрчлөлтийг заана.

Бид энэ цагийг өмнө мэддэг байснаас өөрчлөгдсөн байгаа зүйлийг ярихад хэрэглэнэ.

Examples:

  • You have grown since the last time I saw you.
  • The government has become more interested in arts education.
  • Japanese has become one of the most popular courses at the university since the Asian studies program was established.
  • My English has really improved since I moved to Australia.

3. Ололт, амжилтыг заана.

Хүн төрөлхтний болон хувь хүний ололт, амжилтын тухай ярихад голдуу энэ цагийг хэрэглэнэ. Ингэхдээ тодорхой цаг хугацааг дурьдаж болохгүй.

Examples:

  • Man has walked on the Moon.
  • Our son has learned how to read.
  • Doctors have cured many deadly diseases.
  • Scientists have split the atom.

4. Бүрэн дуусгаагүй үйлийг заана

Үйл явдал дуусаагүй байгаа тухай ярихад энэ цагаар илэрхийлнэ. /YET, STILL/.

Examples:

  • James has not finished his homework yet.
  • Susan hasn’t mastered Japanese, but she can communicate.
  • Bill has still not arrived.
  • The rain hasn’t stopped.

5. Өөр өөр хугацаан дахь олон удаагийн үйлийг заана.

Өнгөрсөн цагт өөр өөр хугацаанд болсон хэд хэдэн өөр үйл явдлын тухай ярихад энэ цагийг хэрэглэнэ. Тухайн үйл нь бүрэн дуусаагүй байгаа цаашид дахин болох боломжтой байна.

Examples:

  • The army has attacked that city five times.
  • I have had four quizzes and five tests so far this semester.
  • We have had many major problems while working on this project.
  • She has talked to several specialists about her problem, but nobody knows why she is sick.

6. Ямар нэгэн үйл явдал бүрэн төгс байдлаар тохиолдчихсон, болчихсон байх.

We’ve watched other movie.

My brother has bought a car

 

7. Саяхан болж өнгөрсөн үйлийг заана. Үр дүн нь арилаагүй байгаа. /JUST/.

They have just gone.

Tea has just boiled.

 

8. Тэмдэг нэрийн давуулан харьцуулсан зэрэгт хамт хэрэглэж болно. /EVER/.

She is the most beautiful than I have met girls.

This is the most expensive than I have bought computers.

 

9. Энэ цаг нь хэр удааныг зааж болно./FOR, SINCE/

How long have you ever been in Mongolia?

I have been in Mongolia for 2 years.

We have lived here since 2008.

10. Дуусаагүй хугацааны үйлийн тоо ширхэг, давтамжийг заана. /SO FAR/

Дууссан хугацааны тоо ширхэг, давтамжийг жирийн өнгөрсөн цаг заана.

We have built over 10 houses so far this year. We have had two controls so far.

11 Одоогийн ойр орчимд болж байгаа үйл явдлыг заана. /LATELY, RECENTLY, TODAY/

I have tired lately.

Recently, she has understood me.

I have entered to the market today.

Brother has had ungry lately.

11. Яг одоо ямар нэг зүйлээ хайж байгаа бол энэ цаг дээр ярьж болно.

Have you seen my father.

I haven’t found him.

Have you seen my cell. It has just been here.

Time Expressions with Present Perfect

Өмнө нь амьдралын аль нэг үед тохиолдож байсан ямар нэг зүйлийн талаар ярихад энэ цагийг хэрэглэнэ. Тухай үйл явдал болсон цаг нь тодорхой байх нь чухал биш гэдгийг санах хэрэгтэй.

Заримдаа тодорхой хязгаарлагдсан цаг хугацаанд болсон үйлийг заахад энэ цагийг хэрэглэнэ. Ингэхдээ in the last week, in the last year, this week, this month, so far, up to now зэрэг үгсийг хэрэглэнэ.

Examples:

  • Have you been to Mexico in the last year?
  • I have seen that movie six times in the last month.
  • They have had three tests in the last week.
  • She graduated from university less than three years ago. She has worked for three different companies so far.
  • My car has broken down three times this week.

Санамж:

“Last year” болон “in the last year” 2 нь ялгаатай утгатай. “Last year” нь одоогоос жилийн өмнөхийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл өнөөдөр 2011 он байлаа гэхэд 2010 оныг бүхэлд нь “Last year” гэх бөгөөд энэ тодорхой хугацаа нь Past Simple цагийг шаардана.  Календарийн хугацааны хувьд ярьж байна хэмээн ойлгож болно. “In the last year” нь 365 хоногийн өмнөхөөс одоог хүртэлхийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл тухайн үйл явдлыг 3 сард ярьж байгаа бол “in the last year” гэдэг нь өмнөх жилийн 3 сараас одоог хүртэлх хугацааг заана. Энд календарийн хугацаа хамаагүй. Энэ тохиолдолд тодорхой цаг хугацааг илэрхийлэгдэхгүй бөгөөд иймээс Present Perfect цагийг шаардана.

Examples:

  • I went to Mexico last year.
    I went to Mexico in the calendar year before this one.
  • I have been to Mexico in the last year.
    I have been to Mexico at least once at some point between 365 days ago and now.

Use 2: Өнгөрснөөс одоог хүртэлх үргэлжилсэн хугацаа (Non-Continuous Verbs)

Өнгөрсөн хугацаанд эхлэсэн одоо хүртэл үргэлжилж байгаа ямар нэг зүйлийг ярихад энэ цагийг хэрэглэнэ. Ингэхдээ Non-Continuous Verbs болон тийм утгатай  Mixed Verbs ашиглана. “For five minutes,” “for two weeks,” “since Tuesday” зэрэг үгсийг Present Perfect цагтай хамт ашиглаж болно.

Examples:

  • I have had a cold for two weeks.
  • She has been in England for six months.
  • Mary has loved chocolate since she was a little girl.

Хэдийгээр “live,” “work,” “teach,”  ”study” зэрэг үгс нь Non-Continuous Verbs биш боловч зарим тохиолдолд хэрэглэгддэг.

Adverb буюу дайвар үгийн байршил

Дараах жишээнүүд нь always, only, never, ever, still, just, гэх мэт хэл зүйн дайвар үгнүүдийн байршлыг харууллаа.

Examples:

  • You have only seen that movie one time.
  • Have you only seen that movie one time?

Active / passive

Examples:

  • Many tourists have visited that castle. Active
  • That castle has been visited by many tourists. Passive
Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. пүрэвсүрэн (зочин) | 2011-11-24 09:46:55
энэ хичээл их таалагдлаа.
2. ршр (зочин) | 2011-11-24 10:04:05
goe
3. Mergen | 2011-11-24 12:07:46
tnx
4. s (зочин) | 2012-06-06 11:58:34
Баярлалаа..Их тус боллоо..
5. solongo (зочин) | 2012-09-27 21:35:45
mash oilgomjtoi bn
6. ich (зочин) | 2013-01-09 17:46:24
өгүүлбэрүүдээ орчуулаж болоогүй юм уу

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.