Ёс суртахуунтай хальт аллага.

Өнгөрсөн сонгуулиар ёстой хийрхэх шиг боллоо шүү. Дахиад л "эб-ээ эрхэмлээд" унах вий гэж мань мэт нь их сандарчээ. Сандарсандаа хөгийн хөгийн авиа амнаасаа их гаргасан байна шүү. Жомбого уруултай помбойсон пацаан гэнэ үү... Бичсэн юмнаасаа өөрөө иччихлээ. Далд хийчнээ...

Болдсайхан эмч Аллага хийж эхэлсэний 20 жилийн ойд зориулж нийтлэл бичсэн чинь доор нь хүмүүс ёстой сонин сонин сэтгэгдлүүд үлдээдэг байшд. За тэр ч яахав. Уг нийтлэлийн мөрөөр 25 дугаар суваг мэдээ бэлтгээд цацсан чинь МОНГОЛ улсын ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ДЭД САЙД /өө нэр нь орж ирдэггүй, царай нь л харагдаад байхын...хэхэ/ нөгөө хүүхэн чинь бүр дутахгүй мэдэгдлийг хөөрхөн инээж байгаад хийдэг байшд. Юу гэлээ. Хүний эрхийг хүндэтгэх үүднээс аллагыг зөвшөөрнө. Сонин биз. Сайдын үг шүү.

Шүдийг шүдээр, нүдийг нүдээр, амийг амиар...Энэ нь Бурханы хууль гэсэн. Монгол улсын хуулинд алах ял байдаг. Энэ амийг амиар гэдэг зарчимын дагуу.

Болдсайхан эмчийн нийтлэл дээр "хэн нэгний эрх чөлөө нөгөө нэг хүний эрхээр хязгаарлагдана гэнээ". Хэдийгээр би сайхан амьдрах эрхтэй ч энэ эрх хэн нэгэн хүний амьд байх эрхээр хязгаарлагдана гэж ойлгох байх. Нуулгүй хэлэхэд энэ нь ийм байх ёстой гэж ойлгохоосоо өмнө би нүгэл хийснээ хүлээн зөвшөөрнө. Өнгөрсөн хойно нь би маш их харамсдаг. Хичнээн гэмшлээ гээд цаг хугацааг буцааж болох биш, харин хийсэн үйлийнхээ хариуг амьдралдаа хангалттай амсаад, идээд л явж байна, үхтэлээ идэх биз. За би ч яахав. Тэнэг нь алдаагаа давтана. Арай гайгүй нь алдаанаасаа суралцана. Гэхдээ найраагүй гарууд заавал өөрсдөө долоож үзнэ гээд байдаг л даа. Над шиг. Харин ухаантнууд бусдын алдаанаас суралцдаг л гэсэн. Тэдэнд хэрэг болох юу магад, Хэдэн үг хэлхчихнээ.

Хүүхэд бол хүн биш. Тэр чинь зүгээр л хүүхэд. Ямар сонсогдож байна.

Хүүхэд бол хүн, гэхдээ зөвхөн бултайсан тэр цагаасаа л хүн гэж тооцогдоно. Харин бултайтлаа бол зүгээр нэг хүний хэсэг. Мөн үү.

За больё. Гэдсэн дотроо хөдөлж эхэлсэн бол хүн, харин хөдөлж эхэлтлээ бол амьгүй улаан мах байвал ямрав..

Монголчууд дөнгөж төрсөн хүүхдийг нэг настай гэж үздэг. Тэгээд жирэмсэн ээжээс би төрөв гэхгүй, харин 10 сар намайг тээсэн ээж минь гэдэг биз дээ.

Цацраад алга болсон сая сая эс чинь хүн биш байж болно. Сар болгон мултраад унадаг нэг эс чинь хүн биш байж болно. Харин зарим нэгэний хувьд мань ивээвэл бий болдог гээд байсан, өөрсдийнх нь учиргүй шүтдэг номон дээр нь сая сая элсэн ширхэгээс шөвөгний оройд тогтохын дайныганц  хувь тавиланг чинь хүн боллоо л гээд байхын байна лээ шүү. Чухам энэ тавилан нь миний бодоход хүн биш байх гээд байсан хоёр юм чинь нийлсэн тэр мөч л гэж ойлгосон шүү. Ухаантнууд нь аль цагаар нь болгоож байдгийн хэн мэдэхэв.

Харин сайд нь юу гэлээ, хэн нэгний сайхан амьдрах эрхэнд халдсан болохоор эрхийг нь хүндэтгэх үүднээс зарим хүний хувьд бол амьгүй хэсэг улаан мах, эсвэл хальт амилах дөхсөн хүний хэсэг, миний ойлгосноор бол шөвөгний оройд хоншоор заагаад үлдчихсэн нөгөө хүнийг чинь баяжихад саад бологч ялихгүй зусар гэж үзээд амийг таслах нь хүнлэг хэрэг гэсэн.

Шүдийг шүдээр, нүдийг нүдээр, амийг амиар, баяжихад садаа болвол бас амиар нь... хүнлэг энэрэнгүй нийгмийн аллагын ёс суртахуун...

За өөрийнхөө эрт урдын нүглийг бодоод арай зөөлрүүлж дуусгая. Тэгэхээр мань ухаант дэд сайдын хувьд бол бултайсан тэр цаг нь хүн болох юм шиг байгаан. Үзүүр хэсэгтээ тус бүр таван салаа бүхий хос шөвөгний оройдох сонин л элсний ширхэг байна...Ширхэг будаа гэсэн ч мангар том будааны ширхэг, ай. Тэгснээ сая саяаараа үсэрч гарч ирэнгүүт эх баригч нь хос шөвгөөрөө хоншоортой нэгийг нь барьж үлдэнэ...Зөөз

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.