За энэ гарчигийг нэг хэлээд үзээрэй.
Уйгаржин бичиг дуудлага бичлэг нь зөрдөг бла бла бла... Манай кирил бичиг бол тийм биш. Шинэлэг дэвшилттэй бла бла бла...
Гарчигийг хэлээдэхсэн чинь юу болсон. Юу вайна. Юм байна гэж хэлсэн биз. Зөрдөггүй номтой юм бол "юу вайна" зөв юм биш үү. Байна биш вайна гэж бичих ёстой бололтой. Юм вайна гэж хэлэхээр оролд доо. Шүлсээ цацчих гээд байна уу. Тэгвэл байна вайна гэж хоёр янзаар бичих ёстой юм уу. За тэгээд "юу вайна" гээд биччихвэл тун удахгүй "юу уайна" гэж хэлдэг болно биз. Юу уайна гэж бичдэг болвол Ийайна болно. Мань чиний урдаас Ийайна гээд зогсч байна гэж төсөөл дөө. Шал алцайсан амьтан төсөөлөгдөв үү. Зөв төсөөлчлөө.
Монгол хэлний онцлог гэчихвэл яадаг бол. Анх Ц.Дамдинсүрэн гуай кирил бичигийн дүрэм зохиосонд Б.Ренчин гуай яг юу гэж хэлснийг мэддэг нь доор сэтгэгдэл дээр биччүүл баярлана шүү. Юу вайна гэж бичвэл ву вайна л гэж уншина гэх хүн байвал биччүүл гэж хаанаас гараад ирж байгааг тайлбарлах гээд оролдоорой. Бодвол намайг алцаганаад Монгол хэлээ алж дууслаа гэх байх...
Цагаан цамц гээд хэлээрэй. Нэг тийм цагаан өнгөтэй тэжээвэрдүү буга байдаг шиг байгаан. Яагаад Цаа буга гэж нэрэлдэгийг нь олох гэж оролдоорой. Яагаад цагаан вуга ч юм уу эсвэл цаан буа эсвэл баа гэхгүй байгаан болоо.
Энэ бүхнээр юу хэлэх гэсэн бэ гэвэл би сая 8 дугаар ангийн охиндоо Монгол бичигийн хичээлийг нь зааж өгөх гээд бүүр уур хүрчлээ. Нэг бол бүр багаас нь Монгол бичигээ заа эсвэл ерөөсөө битгий заа гэж хэлмээр. Заах гэж байгаан бол Кирил бичиг заадаг шигээ зааж болохгүй биз дээ. Тэгвэл энэ босоо бичигийг яаж Монгол хэлийг тэмдэглэж байна гэж ойлгох болж байна аа.
Хэдэн эрдэмтэн нь докторын ажлаа хийгээд, төрийн түшмэд нь мөнгөний ажлаа хийж байх зуурт Монгол хэл алийгаа алдаж, хэдэн цээжээ дэлдсэн мань мэтийн хуурамч эх орончдын хоосон хашгираанаас өөр юу ч энд үлдэхгүй нь үү, үгүй юу.
За, мань мэддэг ганц нэг дүрмээ сонирхуулна. Та нар хүүхэддээ Монгол бичгийн хичээлд нь туслахдаа анхаараарай.
Орос хэлэнд ничего гэж нэг үг байгаа. Бидэнд ничьвоо гэж сонсогддог. Орос хэлэнд энэ г-г в-ээр хэлнэ гэсэн дүрэм байхгүй. Ер ньч оросууд өөрсдөө в-гээр хэлдэггүй. Тэд г-г л хэлж байгаан. Гэхдээ бидэнд сонсогддоггүй. Яг үүнтэй адилхан бид цагаан цамц гэж хэлж байгаа юм шиг боловч сонсож байгаа гадаад хүнд бид "ц-аан цамц" гэх шиг сонсогдоно. Гэхдээ монгол хэл сурч байгаа хүнд энэ талаар сонирхочих ганц ч дүрэм байхгүй. Тийм болохоор Монгол хэл сурсан гадаад хүн шал домбоо яриад байдаг нь тун учиртай. Монголд нэлээн удаж байж зөв ярьдаг болно. Харин мань хэд болохоор -муусайн гадаадууд аймаар хэлний авъяасгүй. Харин монголчууд бид ямар ч хэлийг лаг сайн сурдаг бла бла бла гээд хөөрцөглөөд байна. Үнэндээ бид төрөлх хэлээ хүүхдүүддээ зааж чаддаг болов уу. Ёстой Монголдоо байгаа тулдаа л Монголорхуу ярьдаг байх.
Хэлэх гэсэн эхний дүрэм нь хоёр эгшигийн дунд г үсэг байвал г өөрөө баларч арынх нь эгшиг уртаар дуудагдана. Үгэнд уртаар дуудагдах эгшиг байгаа бол бусад бүх эгшгүүд нэг бол гийгүүлэгчээ амилуулаад амилуулах гийгүүлэгчгүй бол тэр г үсэгтэйгээ хамт баларч дуудагдана гэвэл ямар дүрэм болж байна. Жишээ болгоод сургууль гэдэг үгийг авья. Кирилээр галиглавал сургагули болдог. С үсэг о-гоор амилж байгаан. Хэрвээ тэр хойно урт эгшиг байгаагүй бол энэ үе нь нэлээн тод со гэж дуудагдах ёстой. Нэгэнт хойно урт эгшиг байгаа юм чинь энэ о баларна. Нэгэнт гэдэсээр тэмдэглэсэн эгшиг балархай болвол тэр нь о у ө ү гийн аль нь байх нь сонин биш болчино. Харин р-ийн дараах г у гаар биш а гаар амилж байгаа. г үсэг а, э гээр амилах о, ө эсвэл у, ү гэх мэт уруул цорвойдог эгшгээр амилах хоёрын хооронд маш том ялгаа бий. -гууль, -гауль хоёрыг дахин дахин хэлээд үзээрэй. Хэрвээ сургугули гэж г нь у гаар амилсан байх гэвэл бүтэн үгийн турш хошуугаа учиргүй цорвойсон байх ёстой болно. Харин бид яг ингэж яриад унавал Монгол хэл сурсан Америкаас нээх ялгагдаад байхааргүйгээр сонсогдоно. Эсвэл бүр таг увс аялагаар ч ярих гээд байгаа юм уу гэх мэт. Үнэн хэрэгтээ бид сургууль гэж биш сурга-уули гэж хэлдэг л дээ. Сүүлийн л нь дэвсгэр биш и гээр амилна. Бид одоо нэг зөөлний тэмдэгтэй. Хэрвээ дүрмийг зөв заавал бид яг цэвэрхэн монголоор сургууль гэж хэлнэ.
Бид эхлээд кирил сурчихаад дараа нь монгол бичиг сурах гэж оролдох үедээ шал буруу заадаг. Эцэст нь Монгол хэлний аялгуу өөрөө маш их эвдэрч байгаа. Дээрээс нь кирил бичиг үгийн жинхэнэ үндэсийг сураггүй болгож байгаатай холбогдоод өдөр тутам хэрэглэдэггүй ганц үг хэлэхэд л -юу гэсэн үг юм гээд байх хүүхдүүдийн тоо улам л ихсээд байх шиг санагдахын. За харин гадаад үг дунд нь хавчуулдагийн учир бол арай өөр төвшний юм байж магад. Эсвэл эндээс угшилтай ч байх магад.
Хэрэв г-гийн дараах эгшигийг уртаар дуудахгүй гэвэл г нь өөрөө нэлээн тодорч гарч ирнэ. Буриадууд дээлийг дэгэл гэж хэлдэг. Төв халх аялагаар болохоор дэ-ээл гэж хэлнэ. Харин нэг л хэлбэрээр бичнэ. Хоёр аялага хоёулаа зөв. Үг нь нэг л янзаар бичигдэнэ. Тэр үгийг буриад халх ялгаагүй цээжин биедээ углаад бүсэлдэг гадуур хувцас гэж ойлгоно.
Хоёр дахь дүрэм нь намлан /н,м,л,их энхлэг/ гэдэг байхаа зөөлөн дэвсгэрийн арын б үсэг б гээр бусад ямар ч тохиолдолд в-ээр дуудагдана гэсэн дүрэм байвал ямрав. Үгийн эхэнд орсон б үсэг б-гээр дуудагдана гэдэг дүрэм байгаа. Гэхдээ хэрвээ өмнөх үг нь мөн намлан-гаар дууссан биш байвал ярианы дунд үгийн эхэнд орсон б ч ялгаагүй мөн в-ээр дуудагддаг. За гэхдээ үүнийг бичгийн хэлэнд оруулаад байхаар дүрэм мөн эсэхийг би мэдэхгүй юм. Кирил бичигт иймэрхүү дүрэм байдаггүйгээс юу вайна гээд бичихэж болжийно. Тэр бүү хэл бүр в ч байхгүйгээр болжийно гээд биччихсэн ч болжийно. Нэг бол кирил бичигтээ ийм дүрэм оруулья. Нэгэнт тухайн цагтаа ийм дүрэм оруулах шаардлагагүй байсан болоод л өдий хүртэл энэ тухай байхгүй байгаан. Дөнгөж 60 жил болоход л асуудал үүсчихэж байгаа биз дээ. Хэрвээ ярианыхаа аялагад тааруулаад үгээ өөрчлөөд байдаг энэ аргаа үргэлжлүүлэх юм бол энэ хэл удахгүй зүгээр л 1000 үгтэй гуншаа болно. Юун яасан аялгуу сайхан Монгол хэл. Бүтэн 1000 жил тогтсон дүрмээ хусч хаячихаад одоо шинээр дүрэм зохиох уу эсвэл хуучин дүрмээ зөв заах уу гэдэг асуудал одоо босч ирээд байгаан биш үү. Тэр Ренчин гуайн юу хэлснийг хэн нэг нь санаж байгаад бичээдхээрэй.
Гуравдугаарх нь эгшиг үсэгийн тухай. Ерөөсөө Монголчууд гийгүүлэгч үсэг хэлж ярьдаг гээд ойлгочихвол яадаг бол. Монгол гэдэг үгийг хэлэхийн тулд м, их энхлэг, г, л гэсэн 4 гийгүүлэгчийг л хэлж байгаан. Харин эхний м болон дундах г нь о гоор амилна. Үгэн дотор орсон эгшигүүд зөвхөн гийгүүлэгчүүдээ л амилуулах төдий хэрэглэгддэг. Түүнээс биш нээх уртаар онцгойроод эгшиглээд байдаггүй. Тиймээс урт болон хос эгшиг гэж байгаан биш үү. Урт болон хос эгшиг байгаа болохоор Монгол хэлэнд аялгуу орж ирнэ.
Харин бид одоо монгол бичиг заахдаа бүх эгшигийг уянгалуулж алдана. Үр дүн нь нээх сонин юм болно. Аав болохоос Абуу биш ш дээ. Аву биш ава гэж бичсэн байхын бол аавыгаа дуудах гээд ч байгаа юм уу, нэг тийм ангайсан юм болно. Тиймээс б нь /в нь гэх ёстой юу/ у гаар амилна гэх мэтээр зааж яагаад болохгүй байгааг ойлгодоггүй юм. Зөв заагаад зөв уншвал энэ үгийг яг жинхэнэ Монгол ААВ гэдэг үгээр уншина. Учиргүй урт аа биш мөртлөө жаахан өргөлттэй болж ирээд в үсэг нь уруулаа жаахан цорвойсгээд дуусах болохоос ангайгаад байгаад байхгүй юм гэх маягийн л ойлголт. Юун яасан Абоо.
Энэ нь эхлээд кирил үсэг зааж байгаатай холбоотой. Түүнчлэн Монгол бичиг заахдаа авиа зүйн дүрэм байх ёстойг орхигдуулдагтай холбоотой. Харин кирил бичигт бид учиргүй эгшиг гээдэг жийргэлдэг сонин сонин дүрэмтэй. Хэрвээ авиа зүйн дүрмийг зөв заахын бол Монгол бичиг унших, монголоор ярих хоёр учиргүй хол зөрөөтэй сонсогдоод баймааргүй л санагдаад байдаг юм. Гэхдээ би Монгол бичиг суртлаа Буриад аялагын дунд байсан болохоор бас жаахан буруу ойлголттой байдаг байж магадгүй. Ямар ч байсан уйгаржин бичигийг буриад аялагатай уншихад л лав ярианаас учиргүй зөрөөд байдаггүй, харин ч бүр халхдуу аялагатай болчихоод байх шиг байдагийн.
4 дүгээрх нь й/j/ гийгүүлэгч. Заахын тийн ялгал нь и эгшиг биш энэ й гийгүүлэгч ш дээ. Халх аялагад яагаад г-ээр соличихсоныг нь би сайн мэдэхгүй. Магад бүр цаана нь энэ хоёр гийгүүлэгч авиа нэг нь нөгөө рүүгээ шилжих хандлагатай байдаг байх магад. Үгийн эцэст бичих байдал нь ч бас нэлээн төстэй. харин Буриад аялагад заахын тийн ялгалд й гийгүүлэгч чигээр нь хэрэглэдэг.
Өмнөө эгшигтэй ардаа и эгшигтэй нийлэхээрээ өөрөө баларч ирээд хос эгшиг болдог. Кирил бичигт мань хэд нэг сонин хагас и гэдэг эгшигэрхүү юмтай. Энэнээсээ болоод Уйгаржин бичгийн ялангуяа янз бүрийн нөхцөл, дагаварууд дээр мангартаж дууссан юм хүүхдүүдэд заагаад хаячихдагийн. Яагаад хаячихдагийн гэж бичиж болоод байгаан. Байгаайм гээд дуусгавал яажийна. Хэрвээ монголоор бичвэл "байна вой" гэж бичнэ. Ингэж л бичнэ. Харин яаж ч уншиж болно. Харин кирилээр яаж бичсэн тэрүүгээр нь л уншина. Тэгэнгүүт мань байгаан, байгаам, байгаамб гэх мэтээр алж өгнө биз?
За энэ 4 ширхэг маний зохиосон дүрэмэрхүү юмыг сайн ойлгож аваад хүүхдүүддээ туслаарай л гэж захья. Үнэндээ Монгол хэл бичгийн авианы дүрэм гэж мань нэг амьсгаагаар заачихааргүй их юм байдаг байхаа.
Эцэст нь монгол бичиг гэдэг бол бараг л өөрөө хүнд Монгол хэл аялгууг заадаг бичиг билээ. Харин бид энэ кирил бичигтэй хамт Монгол хэлийг мөчилж байна дөө. Парагматик байна гэдэг давуу талтай ч бас сул талтай байх. Бид нэг талаар дэлхийн иргэн, бусад үндэстнүүдтэй л адил хүн. Учиргүй хөх хошногоо хүнд гайхуулаад тархи толгойтойгоо холбоод байх нь ичиг гэлээ ч бас хаанаас унаснаа санаж л байх хэрэгтэй биз ээ.
Франц хэлний багш гэсэн байхаа. Хүмүүнлэгийн ухааны гадаад хэлний тэнхимийн эрхлэгч гэл үү бүр тэр сургуулийн том боос нь ч гэл үү нэг хүн -Монгол бичигийг заах нь аймаар хэцүү. Дуудлага нь лаг зөрдөг байхгүй юу. Тиймээс эргэж хэрэглэх хэрэггүй. Бид хэд энэ кирил бичигээ л хэрэглэсэн нь дээр гээд ТВ-ээр яриад сууж байсан. Мань хүн өөрөө Франц хэлийг яаж заадагийг нь сонирхмоор санагдсан шүү. Арай ч мань хэдийн блог хэл шиг алаа хаячихдаггүй л байлгүй.
Хэл бол байнга хувьсаж байх хандлагатай. Харин бичигээ дагуулаад хувьсгаад байхын бол ерөөсөө Монгол хэлээр ч яадгийн. Тэгэнгүүт бичигээ хувьсгахгүй нэг авиа зүйн дүрэм шинээр зохиоцгоох уу. Бидэнд энэ шаардлага яг одоо юу юунаас илүү тулгарч байна. Кирил бичиг чинь дүрэмтэй гэж хэлэх хэрэггүй шүү. Учир нь 50 хан жилийн дотор дүрэм тогтоод байдаг ч үгүй байх. Дүрэм зохиогоод унаж боссоор нэг юм болох л байх. Гэхдээ л тэрний эцэст Монгол хэлнээс юу үлдэх нь их сонин санагдаж байна.

Сэтгэгдэлүүд:
Банжиг мэдээ булангийн блог индэрт илгээгээч сонирхолтой юм байна.
http://news.banjig.net/
хаягаар орж үзээрэй.
Амжилт шү.
гэнэ үү хахаха...
Чи тэгээд энэ нийтлэлээ бичихдээ өөрийнхөө уран пангаар шаачихсан уу яасан.
Энэ хэдэн үгсээ тэгээд яаж шуухан эвлүүлж тавьсан юм бэ дэ? Айн
Битмээн-За
Ягтийм-Чи миний хэлснийг ойлгосонгүй юу, би чиний хэлснийг ойлгосонгүй юу мэдэхгүй.
Манайхаар бас юм юм л байна. Хэ хэ шал утгагүй сээгий шүү...
Блогтой бүсгүй-Ах нь сайн, харин чи дажгүй биз дээ.
Хүн гэдэг чинь цаг хугацааны үргэлжлэл, цагаан сүүний ургамал, хайраас ургасан цэцэг гээд л үргэлжлээд байхым шиг байна лээ.
Өнгөрснөө дурсаж, ирээдүйгээ харж, өнөөдөртөө багтан, хайрлаж болох бүхнээ хайрлаад аз жаргалтай амьдраарай. Юунд ч бүү санаа зов. Бидний дуусчихсан гэж бодсон зүйл дуусаагүй байх нь ч бий.
Гэхдээ лам, бөө, шашин ном ч дээ...
Аясын салхи ч үнэнийг чамд үгүүлнэ
Ариун сэтгэлтэй бол түүнийг чи ойлгоно. гээд л байхын байна лээ шүү.
Сэтгэгдэл үлдээх: