Эмэгтэй хүний үс урт ухаан богино.
Эмс садарлавал үндэстэн мөхнө. За бодвол бүгдээрээ үнэн үгнүүд юм байлгүй.
Анжелик саяхан яагаад блог нээх болсон шалтгаанаа санаж байгаад хүмүүст баярласан талархсан урмын үг хэлцгээе гэсэн байлаа. Ер нь бол таалагддаг өчнөөн блог байдагч яг анх блог нээх шалтгаан болсон блог нь Гоожуур, гэхдээ шог нь түүнд баярлалаа гэж хэлэх бол утгагүй юм.
Эмэгтэй хүн бол ерөөсөө тэнэг, дээрээс нь аятайхан байж чадахгүй янхандацгаагаад Монгол улсаа сүйрүүлэх нь гээд санаа нь бодвол зовдог бололтой муусайн хүүхнүүд рүү бол нулимаж алддаг нөхөр. За үнэн байдал тийм болог гэх гэтэл өчнөөн олон залуучууд дагаж далбаганаад чи шүү энэ тэр гэчихсэн. Над арай биш санагддаг л.
Эмэгтэй хүн хайрлаж сурах шаардлага байхгүй л дээ. Таалагдсан хүүхнээ өөрийн болгож чадаагүйдээ бухимдан гиюүрсэн хэдэн бацааны энэ тэнд гонгиносон хипаапаас өөр эмэгтэй хүнд хайрлаж сурах ёстой гэсэн ганц ч өгүүлбэр хаанаас ч олохгүй. Учир нь тэд хүүхэд төрүүлэнгүүтээ хэнээр ч заалгалгүй хайрладаг. Бурхан цаанаас нь тэгээд зурчихаж. Ерөөсөө шал сонин баагий гүйж байснаа хүүхэдтэй болонгуутаа учиргүй хайрлаад унадаг ч биш ерөөсөө эхээс төрөхийн эх болох бэлтгэлтэй байдаг гэчихсэн ч болох биз. Харин өнөө цагт эх хүн мэт бусдыг хайрлах энэ тэр бол тэнэг хүний зан биз. Өөрийгөө гаргуунд гарган бусдын төлөө гэдэг нь нэг бол үлгэр, хэрэв үнэн бол тэнэг.
Тэгээд явж явж Монгол улс сүйрч байгаад энэ хэдэн янхан хүүхэн буруутай юм байхдаа. Монголд очвол машин болгон нь такси, хүүхэн болгон нь биеээ үнэлэгч. Энэ юу гэсэн үг вэ.
Монголын охид хар нялхаасаа биеэ үнэлээд жаахан томрохоороо гадны эр дагаад гүйчихдэг болсны цорын ганц шалтгаан нь эрчүүд бид өөрсдөө. Бид боловсрол олгохдоо хайраас эхэлдэггүй байснаа одоо ерөөсөө заримыг нь боловсруулахаа ч байсан. Хайрлах нь Бурханаас зурагдчихсан хүмүүс хайрлахыг бусдаас нэхэх эрхтэй. Түүнээс биш Монгол хүүхэн хайртай ч бай хайргүй ч бай заавал Монгол ухнатай байх албагүй л. Болоогүй зовхи нь өөдөө, сексийн туршлагатай, мөнгөтэй Монгол ухна байх ёстой гэсэн байхаа.
Түрүүхэн Баабар ах боловсролын тогтолцоогоо янзлах тухай бичсэн байхаар нь би тэнд нь очоод хүүхдүүддээ учиргүй л логаритм заагаад байхаар хүн болгох боловсролын агуулгатай болгох тухай нэг үг хэлчлээ. Тэгсэн урдаас хүмүүс -харин ч логарифм заах ёстой, бидний соц үеийнхэний боловсролын агуулга харин ч сайн байсан, одоо АХА-г хар энэ тэр гэчихжээ. За яахав АХА бол боловсролын тогтолцооны хошин шог нь үнэн. Гэхдээ өнөөгийн нийгмийн байж байгаа нь нөгөө мундаг агуулгатай соц боловсролын тогтолцооны чинь хошин шог, жинхэнэ амьдралын АХА болцон байгаан биш үү.
Хаан хүний хамаг эрдмийн дундаас хайрлах эрдэм нэн эрхэм- Энэ оюунтүлхүүр дээр байдаг. Хүүхдүүд жинхэнэ унаган монголынхоо бичгээр уншиж сурахдаа цээжилдэг байсан жинхэнэ Монгол боловсролын суурь. Одоо хаана байхын?
Эзэн бурханаа хайрла, хөршөө өөрийн адил хайрла... Энэ Библийн цорын ганц тушаал. Биелүүлэхгүй бол тамд унана гэсэн. Тэгээд нэг асуулт байдаг. -Нүдэнд харагдаж байгаа өөр шигээ хүнийг хайрлаж чадахгүй байж нүдэнд харагдахгүй Бурханыг хэрхэн хайрлах вэ? Тэрнээс гадна Бурхан зөвхөн эр хүнд л эхнэрээ хайрла гэсэн, Харин эмэгтэй хүнд болохоор зөвхөн эр нөхрөө хүндэл гэж хэлсэн нь учиртай.
“Хамаг амьтны тусын тулд би гэгээрэх болтугай” Энэ Буддистийн хүсэл. Гэгээрэлд хүрээд амьтан бүхнийг хайрлах гээд байгаан. Ядаж л Болтугай гэх ёстой байх.
Муусайн хүүхнүүд янхандаад байхын. Улс орон мөнгөгүй аймаар хэцүүджийнэ. Тиймээс хүүхэддээ сайн математик зааж өгөхөөс гэцгээнэ. Харин өөрсдөө хайрлахын тулд эхлээд гэгээрнэ гээд харайлгачихна. Хайрлаж чадаагүй үйлийн үрээ засуулчихна. Дургүй хүргэвэл хараал хийлгэнэ. Болохгүй бол шууд буудна.
Шинэ жил гарлаа. 12 жилийн боловсролтой мундаг болж байгаан гэсэн байхаа. За тэр нь гадаадад очоод нэмж сурахад нь саадгүй энэ тэр гэсэн байх. Гадаадад үргэлжлүүлэх нь тэр л биз. Гэхдээ эндээ мужаан хийх гэж байгаа бацаанд өнөөдөр юу зааж байгааг та нар нэг сонирхоод үзээрэй. 2+2=4 гэдгийг математик хэллэгээр яаж хэлэх ёстой вэ гэдгийг заажийна цаана чинь. За тэр нь бүр дүүрч ядаж математик хэллэг сурч байна. Гэтэл бүр энэ ч байхгүй хүүхдүүд юу сурч байдгийн бол. 12 жилээ больёоо. Ядаж эхний 3 жилд нь бүх хүүхэд толгой дараалан хамрагдаж байгаа эсэхэд нь нийгэм онцгойлон анхаарах ёстой биш үү. Тэгвэл хайрлахыг сурах ч магад. Тэрнээс гадна яагаад зүгээр л кирил үсэг, математик хэллэг сурах ёстой юм бэ. Нөгөө сүрхий Монгол чинь ер нь хэр удаан байхын бол. Байчихаад зарим нь Бусдыгаа энд авчирна, эсвэл бүр газар нутагтай нь авна гэдэг болсон байна лээ. Үндэстэн нь өөдлөх юм байхаа.
Эмс садарлавал үндэстэн мөхнө. Тиймээс хэдэн хүүхэнд цоожтой бандааш өмсгөөд байгаа газар нь гинжлэх ёстой юу.
Хайрлахыг сурах ёстой хүмүүс нь сурахгүй бол хайрлуулж байх ёстой хүмүүс нь мутацид ороод явчихдаг юм болов уу. Ямартай ч эмэгтэй хүнд хайрлах эрдэм хэрэгтэй гэж би олж харсангүй. Харин бүх хайрын дээдийг эхийн хайртай жишин дөхүүлэх гэж оролдоцгоодог биз дээ. Харин тэд одоо үрсээ хэвлийдээ хөнөөж, эсвэл монгол хүүгийн эх болохоос зайлсхийцгээж байна.
Эм хүний үс урт ухаан богино гэл үү. Тэгвэл сүүлийн үед манай бүсгүйчүүд ухаан сууж ирээд муусайн гэнэт олдсон хүүхдүүдийг шууд дүрээ олоогүй байхад нь цааш нь харуулах, зарим арай хожуу ухаан суусангууд нь гудамжинд гөлөг мэт төөрүүлэх гэх мэт аргад суралцаад байгаан байшд. Цаашилбал эх болж мангартахгүй. Сайхан ганцаар жаргаж байгаад үхнэ энэ тэр...
Харин энэ нь бидний хэн болохыг харуулж байгаан биш үү Зовхи нь өөдөө, хөх чонын хийморьтой, наана нь багахан сексийн туршлага хуримтлуулангаа удахгүй мөнгөжөөд алж өгөх гэж байгаа эрхэм Монгол Ухна минь, ай?. Яг үнэндээ ухна чинь сайн ухнадах туршлага хуримтлуулдаггүй ерөөсөө эхнээсээ ухна байдаг шиг байна лээ. Түүнтэй адил хүн хүнд сурах шаардлагагүй юм гэж бас байдаг шиг.
/Уг нь 2008-12-30 бичлэг. Алцгээмэр нь хөдөлчихсын. Тэгээд заавал нүүрэн дээр гаргамаар санагдаад нахичихлаа шүү. Бодвол биеээ тоож эхэлсийн байлгүй/

Сэтгэгдэлүүд:
Зөв асуудал хөндсөн сайхан бичлэг байна аа.
Баабаа яр ч гэж яр.
tanid amjilt husiye. ooshoo goyo uhaarliig humust oilguulaarai
neg bol naad nohorshuu yumniihaa ogch baigaa jaahan ch gesen yumiig chamlalgui avaad yavj bai es bol hair ogoh oor hen negniig erj ol.net-eer nohroo muulj l baidag bulai yumaa, chamtai yag l adilavtar nohor chamd oldson baij taaraa sh d. ooriigoo ch gutaaj baina daa, davhar davhar.
Энэ хүүхнүүдээ муулсан бичлэгүүдийг унших бүрт яг чиний энэ бичсэн шиг хэдэн бацаанууд байдаг болуу гэж боддийн. Гэхдээ тэрийг дэмжсэн олон хүмүүс сэтгэгдлээ үлдээснийг хараад жоохон цожирдсон шүү.
байдаг юм байж л байгаа юм биш үү, ганц буруутан нь тэхнологи юм уу даа. ха ха, Мэргээн уучлаарай, цай чинь орохгүй нь үү?
Сэтгэгдэл үлдээх: