Блогт минь тавтай морил!
Үгний цаана үг бий

     Монголчууд бид уг үндэс, удам язгуураараа ухаан мөчид, сэтгэхүй дорой ард түмэн юм. Та нар бод, өнө эртний Грек, Ромоос эхлээд, өнөө цагт Америк, Франц нь манлайлаад улс бүхэнд л цэцэн цэлмэг хүмүүс утга төгөлдөр, уран яруу үгсийг мэргэн гэдэг нь баараггүй, оносон гэдэг нь гарцаагүй онч мэргэн сайхан хэлээд байгаа юм. Гэтэл монголчууд яаж байна, зүйрлэх гэж ядаад, сэцэрхэх гэж мунхаглаад, хэлэх гэсэн санаа байхгүй хэдэн үгсийг холбочихно. Тэрийгээ бас ичих ч үгүй зүйр сэцэн үг гээд байгаа юм. Сүржин нэртэй, даржин утгатай гэж, чааваас. Өмөөрөх гээд өрвөлзөөд байх хэрэг байх ч үгүй, өөрт тань зориулаад хэдэн жишээ дурдъя тэгвэл.

     Хүн ахтай, дээл захтай

     Ахгүй бол хүн биш гахай юу?, айлын том бол хүн биш нохой юу?, эгчтэй бол хүн биш эрвээхий юу, эсхүүл эрвээлж зэрэг эд юмс уу? эргүүтэж байгаа юм шүү. Захгүй л бол дээл биш үү? Их түүхч Рашид ад Диний 13 дугаар зуунд зурсан "Өгөөдэйг хаан ширээнд залсан нь", "Хубилай хаан, Чаби хатны хээрийн цайллага" зургийн баатрууд өмссөн байгаа захгүй, урт хормойтой хувцсыг дээл биш гэх үү, костьюм гэж элийрэхгүй гэж найдъя. Одоо ч өмссөөр байгаа лам нарын захгүй дээлийг пальто гэхгүй юм байгаа биз дээ.   

     Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ

     Хүн нэмэгдвэл хүн л нэмэгдэнэ ш. Ямар юмаараа хүнс нэмэгддэг юм. Өдөрт 200 сая хос үүл бороо хоёрын ажлыг хийж, хүн ам 400 мянгаар нэмэгдэж байна гэж сонссоноос өдөрт 200 сая хос загас наадуулж, дэлхийн хүнсний нөөц төдий хэмжээний загасаар нэмэгдлээ гэж сонсоогүй л юм байна. Хүнсээ нэммээр байгаа бол хөдөлмөрлө, бас дахин хөдөлмөрлө. Ор хөнжилдөө хөдөлмөрлөхийг хэлээгүй гэдгийг оюун ухаандаа тунгаагаарай даа.

     Магтсан хүүхэн хуриман дээрээ унгана

    Магтахгүй бол хуриман дээрээ унгахгүй, бусад үед унгаад, магтвал хуриман дээрээ унгаад, бусад үед унгахгүй байх уу? Эсхүүл бусад үед магтсан ч унгана, магтаагүй ч унгана, хуриман дээр бол магтвал унгана, магтахгүй бол унгахгүй юу? За энэ толгой эргүүлсэн асуулт ч яахав. Хүн магтсан ч эс магтсан ч хуриман дээрээ байна уу, хулгай хийж байхдаа байна уу хамаагүй унгах цаг нь болсон бол унгаж л таарна. Ахтай, ахгүй, эгчтэй, эгчгүй айлын ганц нь хамаарахгүйгээр хүн гэж нэрлэгдэх эрхтэй та хүссэн ч хүсээгүй ч өдөрт 1 литр хийг хэхэрч эсхүл унгаж гаргадаг. Унгалт нь дунджаар өдөрт 10. Хорт хийгээ гаргахгүй бол өмхийрч үхэх нигууртай. Хийгээ ялгаруулснаар судасны хана тэлж, цусны даралт буурдаг аж. Унгаж хийгээ гаргахгүй бол цусан дахь хүхэрт устөрөгчийн хэмжээ эрс буурч цусны даралт жирийн үеийнхээс илүү өндөр болно. Тэгэхээр унгас цусны даралтын түвшинг зохицуулах чухал үүрэгтэй. Хүүхнээ магтахгүй байж байгаад хуриман дээр нь унгуулахгүй болгочихвол даралт нь ихсээд харваад үхэх вий дээ. Хурим биш оршуулга болох вий вий.

     Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий

    Энэ одоо хэзээ хэн ч зүйрлэж, цэцэлсэн үг юм бүү мэд. Лав оо сойз, бохь гараагүй үеийнх болов уу. Гарсан байсан ч хэрэглэж мэддэггүй, заваан балиар, эрүүл ахуйн аруйн цэврийг уландаа гишгэсэн, унхиагүй нэгэн нь л зохиосон хэмээн бодогдох юм. Өмхийрөөд л яваад байдаг. Эсхүүл жигтэйхэн ариун цэвэрч хүн ч байж мэдэх. Их, бага нь хамаагүй идсэний дараа шүд амаа угаах хүртэлх хугацаанд өмхий байх тул заавал шүдээ угаа гэж захиад л. Энэ ч тэгээд хувийн ариун цэвэр, зохион байгуулалтын л асуудал болохоос хэлж захиад, сургамжлаад, үеийн үед үрийн үрд түгээгээд байх үнэн үг мөн ч юм уу биш ч юм уу бүү мэд. Орчин үед бол үхэх нь үнэн, төрөх нь үнэн шиг ойлгомжтой л асуудал ш дээ хог гэж.

     Эцэггүй хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс том

     Уншигч та өнчин хүүхдийн асрамжийн газар  очоод нэг үзээрэй. Ярайсан олон том толгой, жирийсэн олон том бөгс лав харахгүй гэдгийг тангараглая. Толгой, бөгс том байх чинь удамшлын асуудал болохоос биш, ураг төрөлгүйнх биш гэдгийг шинжлэх ухаан нотолчихоод байна цаана чинь.

     За тэгээд энэ мэтчилэн яриад байвал дуусахгүй. 100 хүний 99 нь лав ууцаа хугалуулж байснаас урмаа хугалуулъя гэнэ дээ. Газар даавуу байдаг нь ч юув дээ, байлаа ч зөөлөн байгаа ч уу үгүй ч үү. Төрийг хийсвэр ойлголт гэдгийг мэдэхээс биш түмэн ширхэг нүдтэй амьд организм гэж мэдэх ч үгүй юм байна. Төрсөн бие болгон хоёр нүдтэй байх алба  байх ч үгүй, нэг нүдтэй махчин загас байдаг гэж сонссон л биз дээ...................

     Монголоо модонд өлгөсөн монш вэ?! гэж зүхэх гэж байна уу намайг. Тэгвэл хүн шиг амьдаръя гэхээр өмнө нь нохой байсан юм уу, улс шиг хөгжье гэхээр урьд нь улс биш байсан юм уу гээд үгэн дээр л тоглоод, үзэл бодлогыг гуйвуулж ухантаад байгаа, увайгүй гаруудыг ч бас хамтад нь хараагаарай. Яадаг юм би үгний цаана үг байдгийг, үгс далдхан агуулгаа нуудгийг мэддэггүй үс богинотой ч ухаан муутай урагшгүй амьтадын нэг байгаа юм. Хараавал хараа, хамаа ч алга. Гэхдээ би хичнээн ухаан муутай ч дараах үгийг бол харин ч нэг ойлгоод байгаа юм даа. ХҮН ШИГ АМЬДАРЪЯ. УЛС ШИГ ХӨГЖЬЕ.

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. bonne fee (зочин) | 2012-06-08 17:15:15
hairan saikhn ilerhiileluud...naadah ter chigeeree mongol iin dahin davtagdashgui philo.. yavjiigaashd... er n bol uran zohiol niitleluud deer yag yamr nohtsold heregleed bgaag sain tungaaj uzeerei...eh ornoo hogjuleh chin bas chinii yamr huviin philo... chig zorilgoos iheehn hamaarna...
2. Mergen | 2012-06-09 00:24:04
1 - Эхлээд сайн унш, ойлго, дараа нь шогшир. Би энд хайран сайхан илэрхийлэлүүдийг чинь огт муулаагүй, буруушаагаагүй. Харин ч ийм байдлаар ойлгох нь маш буруу шүү, зүйр цэцэн үг болгоны ард сайхан сургамж, гүн утга агуулга байгаа шүү гэдгийг хүмүүст хэлж байна. Монгол хэлний ёгтлол гэж нэг юм байдаг даа, ердөө л тэр. Бүр сайн тайлбарлах шаардлагатай бол сүүлийн хэсгийг дахиад уншаад үз. Хүн шиг амьдаръя гэдгийг бид нохой байсан юм уу гээд байгаа хүмүүс дээрх зүйр цэцэн үгсийг дээр бичсэн шиг ойлгож байгаатай адил. Ингэж болохгүй гэсэн санаа.
3. good (зочин) | 2012-06-09 22:55:12
Sain niitlel bolj yag tsetsen ugiig ingej oilgodog humuus l ter uriag tegj l oilgoj bgaa
4. B (зочин) | 2012-06-10 01:17:37
Xaxaxa yaj yabaad utgagvi olon tsagaa demii vrsen yum unshchixab ... MGL uxaaniixaa saixaniig medreegvi yumnii UNGUTSiig l xarj yabdag xvn yumdaa l gej xelii ... xichneen xel mine zagatnaj xelex vg baib ch cham shig setgelgeetei xvnd xairan bn daa XUURXII
5. tse (зочин) | 2012-06-10 09:09:08
Uuruu yu ch oilgodoggui yum shig baina. Zuir tsetsen ugiin yag bichseneer ni oilgodoggui yum. Mash ix gun uxaantai baidag . Uuruu gun uxaan gej medexgui baixaa .Xudlaa l shuumjlex uvchtei yum
6. МОНГОЛХАТАН | 2012-06-10 15:30:30
хэхэ, сонин л шийдэл байна,,,

гэхдээ үгний цаана үг бий гэдэг гайхалтай шүү,,,
7. Mergen | 2012-06-10 15:50:24
Энэ надад зүйр цэцэн үг тайлбарлаад байгаа эсхүүл гүн ухаан мухаан заагаад байгаа нөхдүүдийг бодохоор инээд хүрээд өхөөрдөөд өрөвдөөд байх юм. Наад хэлээд яриад байгаа юмнуудыг чинь та нараар заалгах байтугай та нарт заахаар сайн мэднэ за. Өөрсдөө жинхэнэ учраа мэдэхгүй өрөвдөлтэй сэтгэхүйтэй амьтад бол доо хөөрхийс. Нэг бол ийм тэнэг хүмүүс эсхүүл МАН-ын гишүүн, цээжээрээ хамгаалагчид байх хаха
8. Mergen | 2012-06-10 15:51:27
Бүүр эсхүүл бүтэн уншаагүй байх. Ядаж гарчиг уншаасай.
9. tselmeg (зочин) | 2012-06-11 10:13:12
buuur iim oilgomjtoi baihad humuus yu bicheed oilgood baigaaan beeee!!! araichdeee!
10. Гена-D (paulchris) | 2012-06-11 10:30:23
Ардчилсан намын урианаас урган гарсан бичлэг юм бий вий.

Зүйр цэцэн үгийг цаад утгаар нь биш шууд утгаар нь ойлгодог хүмүүст хандаж тайлбарласан гэж ойлголоо. Бараг алдаагүй болов уу, миний мунхаглал. Зүйр цэцэн үгийг ямар үед хэрэглэдэг, юу гэсэн санааг илэрхийлэхэд хэрэглэдэг гэж илэрхийлэх утгаар нь ойлгох хэрэгтэй. Түүнээс биш мушгаад л ахгүй бол хүн биш гээд байж болохгүй, гэдэг санааг л хэлэх гэсэн юм ойлголоо шдээ. Хэл шинжлэл энэ талаар сонирхож судладаг хүний хувьд үүнийг хүмүүст ойлгуулах гэсэн чинь зөв гэж би хувьдаа мунхаглана.

Харин Ардчилсан намын урианы хувьд миний бодол нийт масстай ижил. Хүн шиг амьдаръя улс шиг хөгжье гэдэг зүйр үг байхгүй шүү дээ. Амьдаръя, хөгжье гэдэг хэлбэр бол уриалан дуудсан хэлбэр учраас болоогүй байгаа юмыг бий болгоё гэсэн утгаар хэрэглэдэг. Жишээлбэл явж усанд сэлье гэвэл юу гэж ойлгох уу, одоо хуурай газар байгаа юм байна тэгээд сэлэх гэж байгаа юм байна, надтай хамт явж сэлээч л гэсэн утга байна гэж ойлгоно. Хэн ч усан дотор зогсчихоод явж усанд сэлье гэхгүй нь ойлгомжтой. Тэхлээр АН-н уриа бол одоо ийм хогийн амьдралаар амьдрахаа боль, хүн шиг амьдрах цаг болсон гэсэн санааг гаргаж байгаа нь олны үг ортой гэдэг шиг яах аргагүй үнэн юм. Түүний оронд илүү сайхан амьдаръя улам сайн хөгжье гэвэл хэлэх гээд байгаа санаа нь илүү тод гарах байсан байх.

Эцэст нь хэлэхэд, Би МАН, МАХН-ыг биш АН-г дэмждэг гэдгээ бас хэлэхгүй бол эсэргүүнээрээ дуудуулах болох байх.

Мэргэн уншигч авгай өөрсдийнхөө тааллаар болгоо.
11. Mergen | 2012-06-11 11:05:25
Анхаан. Санааг минь ойлгосонд, санаагаа хэлсэнд тань баярлалаа. Тиймээ тийм таны зөв, уриаг тайлбарлаж байгаатай тань санал нэг байна. Хүн шиг амьдаръя гэхээр мэдээж одоо байгаа боломжоосоо доогуур тааруу амьдраад байна сайхан амьдаръя л гэсэн утга шүү дээ. Гэтэл "нохой" гэдгийг шууд утгаар нь хэрэглээд бид нарыг нохой гэж доромжиллоо гэж мушгиад байгаа хүмүүс ч байна л даа. Тэд нарыг би тэнэг мангар гэж бодохгүй байна. Яг таны хэлсэн шиг ойлгож байгаа, зүгээр л улс төрийн зорилготой мушгиж байгаа юм.

Мөн өөрийг тань аль ч намыг дэмждэг байсан би л хувьдаа эсэргүү энэ тэр гэхгүй ээ. Таны л сонголт. Миний санаа бол АН, МАН, МАХН гэдэгтээ ч биш. Хүмүүсээ үгэн дээр нь биш цаад зорилго дээр нь, түүнд хүрэх арга зам дээр нь мэтгэлцээч л гэж. Жишээ нь хүн шиг амьдрахын тулд ийм ийм зүйл хийнэ гэчихсэн байгаа, МАН эх орондоо сайхан амьдрахын тулд ийм ийм зүйл хийнэ гэчихсэн байгаа. Энэ чинь эдийн засгийн нөөц бололцоогоо харахад боломжгүй, техник, шинжлэх ухааны талаасаа ийм ийм учраас боломжгүй гээд ярих нь, мэтгэлцэх нь дээр. Тэрнээс одоо нохой, юм уу, одоо эх орондоо муухай амьдраад байгаа юм уу гээд л уриан дээр, үгэн дээр л эргэлдээд байгаа нь өрөвдөлтэй санагдаад байгаа юм. Авсан жишээ л АН-ынх болохоос бусад намынх ч ялгаагүй ээ.
12. eegii (зочин) | 2012-06-11 21:34:51
za tegeed heleed heleed oilgohgui garuudad heleed ch nemer alga baidagiim doo.
Ooroo l tednii tovshind tatagdaad buuh baih.
Chi togsgoliinhoo tailbariin hesegiig ehendee tavibal arai deer yum uu daa.

Bi ehleliig ni unshaad yooooyo yu ch heleed yaahav geed shuud unshihaa baisan duustal ni, gehdee busad humuus yu gej bodoj bna geed setgegdel ruu harsan chini chinii nemelt tailbar baihiig haraad togsgoliin hesegiig unshlaa. nad shig ehnii hesegees haagaad garch bgaa olon hun bgaa baih daa. chamaig mongol ardiin surgaal saihan ugnuudiig ingej oilgodog gesen bodoltoi hun neleed bolson baih oo. za za amjilt oo.
13. Mergen | 2012-06-12 10:53:37
12 - Баярлалаа. Тийм байхаа олон хүмүүс уншиж эхэлж байгаад дургүй нь хүрээд гүйцэд уншилгүй уурлаж бухимдаж байгаа харагдсан. Ялангуяа фэйсбүүкээр дүүрэн надад эдгээр зүйр цэцэн үгийг ингэж ойлгох ёстой гэж тайлбарласан сэтгэгдэл байгаа.
Сүүлийн хэсгээ эхэнд нь оруулж болох ч тэгвэл сонирхолгүй санагдаад байгаа юм. Яахав дутуу уншсан нь хараана л биз дээ.
14. Ballurtai Harandaa (зочин) | 2012-06-12 11:53:17
Songuuliin surtachilgaa yu ene?
15. angaxai | 2012-06-12 11:56:44
harin tiim l yum bn.unshij unshij hamgiin suuld l yu helh ged baigaa yum boloo gedgiig ni oilogloo.neg sonin yum ni minii bodoj yawdagl bodol bn.bayrllaa
16. Зочин (зочин) | 2012-06-12 12:43:48
Харин тиймээ нээх шүүмжлэх дуртай хүмүүс. Наад усаар дүүрсэн бөндгөрөөсөө жаахныг халбагдаж асгаад ном уншиж дүүргэ. Зарим нь анх удаагаа харж байгаа зүйр үг байгаа даа. Эхлээд унш, дараа мэддэг жаахнаасаа эргүүл дараа хариу үйлдэл үзүүл айн
17. Гена-D (paulchris) | 2012-06-12 15:35:52
Гэхдээ л бүхэл бүтэн улсын хувь заяаг мэдэж байгаа хүмүүс үгний сонголтон дээр их хянуур хандах хэрэгтэй, тэгээгүйгээс хүмүүс энэ мэтээр шүүмжлээд байгаа. Би хүмүүсийн буруу гэж бодохгүй байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав...
18. Mergen | 2012-06-12 15:50:48
14 - Сонгуулийн сурталчилгаа биш ээ, би улс төрөөс их хол хүн. Орооцолдох дургүй. Зүгээр л бодсоноо л бичлээ. Яахав АН-ыг бол дэмжих нь дэмждэг. Дэмжинэ гээд хамаагүй хутгалдаад байх дургүй

15 - хэтэрхий их хэрэггүй юм уншуулчихсан бол сорри хэхэ

16 - хэхэ сорри, яг одоо бичиг цаас овоороод толгой ажиллахгүй байгааг хэлэх үү яг хэнд хандаж бичиж байгааг чинь гүйцэд ойлгосонгүй ээ

17 - Үнэхээр иргэнийхээ хувьд буруу тэнэг гэж шүүмжилж байгаа бол ойлгоход асуудал алга өө. Харин намууд чинь үгнээс цааш сэтгэж чадахгүй байгаа юм шиг үгэн дээрээ л алалцаад байна ш дээ. Дээр нь би бас нээх тийм яадгаа алдчихсан учир утгагүй буруу уриа гэж бодохгүй л байна.
19. Вафль | 2012-06-12 16:00:32
нохой хамартаа хүрхээр усч гэдэг үгийг өөртөө сая хэрэглэв хаха

хэл муу гэсэн цагаа тулахаар бүүр хэрэлдээд явдагийн билээ би бол
20. Mergen | 2012-06-13 08:59:24
над шиг хэрүүлч хүн байх нь
21. anna (зочин) | 2012-06-17 00:00:12
hehe yag zow zuirlel baiina shuu
22. Mergen | 2012-06-17 15:15:12
23. Усны хувилгаан | 2012-06-18 21:30:03
Улстөржих л гэх юм. Сонгуультөржих гэвэл яах сан бол?
24. gerel (зочин) | 2012-06-21 13:56:54
chi l uuruu munkhag um uu gej sanagdlaa.
chi mergen bish um ner ni taaraxgui bn
25. Mergen | 2012-06-21 16:53:42
24 - Ганц бичвэрийн ёгтолсон цаад утгыг уншаад ойлгочихож чадахгүй байж хүн муулахтайгаа. Мэдэхгүйгээ мэддэггүй хүн л хамгийн тэнэг гэж байгаа ш Гэрэлээ
26. maagii_e | 2012-06-28 04:49:53
mongoloo medehgvi baij yaj hogjino geed gashgiraad bain bol....manai hvn shuud utgaar ni oilgood awch ogch bainaa...10 jildee yu vzej baisan yom bolooooo....kkk
27. Mergen | 2012-06-28 17:30:41
Чи эхлээд бүтэн уншчих, тэгээд утгыг нь ойлгох гэж хичээ. Чадахгүй бол чамтай юу ярихав. Энд шууд утгаар нь ойлгох хэрэгтэй гээд өөрөө тэгж ойлгоод бичсэн утга түй ч байхгүй. 10 жилдээ маш олон юм үзсэн. Сургуульд орох гэж шалгалт өгөхдөө Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гээд л зүйр цэцэн үг тайлбарлаж эхлэснээс авахуулаад монгол хэлэндээ хэний ч дор орохооргүй сурагч байлаа. Улсын олимпиадад ч түрүүлж л явлаа. Шүүмжлэхээсээ өмнө ойлго. Шүүмж чинь ойлгоогүй хүний шүүмж нь илт байна.
28. solongoo (зочин) | 2012-08-13 02:51:14
chi yostoi duurtsen mal bndaaa ichij uhvel taarna utgaar n oilgochood ingej hutsmoi.mal min neg ugiig helii ih idsen ch umhii baga idsen ch umhii gdg ugiig ydah mahaar n zuirleech malaa oh fuck
29. Mergen | 2012-08-13 10:20:43
Хэхэ баасыг их идсэн ч амнаас чинь өмхий үнэртэнэ, бага идсэн ч амнаас чинь өмхий үнэртэнэ гэж байгаа юм даа. За за тэр маазрах яахав бүсгүй минь эхлээд бүтэн тэгээд сайн тогтож ойлгох гэж уншиж үзээд дараа нь намайг хараа л даа. Бас хүмүүсийн сэтгэгдлийн хариуд тайлбарласнийг минь унш. Сайн уншвал би чамайг анх уншаад төрсөн сэтгэгдэл, ойлгосноос чинь шал эсрэг зүйл бичсэнийг ойлгох байх. Олон хүнд тайлбарлаж байна даа. Энэ чинь зүгээр л егөөдөл. Дахиад л унш гэе өөр юу ч гэхэв дээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.