Хайрын тухай ярих уу?

Энэ бичлэг бол өөрийн үзсэн харсан, итгэсэн мэдэрсэн зүйлийн тухай. За тэгээд юуны өмнө блогийн эзэн Цогтой Мэргэн хүүтэй зам нийлэх болсон шалтгаан нь бидний итгэл. Бид нэг зүйлд итгэж, нэг зүйлийг амьдралаас хүсэж, нэг хүчний доор нэгддэг. Юу хэлэх гээд байна гэвэл эзэн гэж нэрлэгддэг та биднийг бүтээгчийн талаар хэдэн үг хэлэх гэснийх.

 

Нээрээ элдэвийн шашинд таануудыг оруулаад надад наалдаад байх юм байхгүй шүү. Би холоо байна. Угаасаа уулзаж учирч чадах ч гүй. Ямар ч газар цуглаад мөнгө төгрөг тушаа энэ тэр гэсэн юм байхгүй. Сонин үүргэвч үүрсэн гомо ч юм шиг гаруудыг гэртээ оруул энэ тэр гээд ятгаад байгаа юм байхгүй. Зүгээр л хайрын талаар л ярих гэсийн. Би үүнийг угаасаа шашин гэж боддоггүй, ээжийгээ хайрлах хайр шашин биш шүү дээ, түүн шиг эзэнийг хайрласан миний хайр яав ч шашин байж таарахгүй хэхэ. Мэдрээд эхэлбэл аяндаа ойлгоно.

Бид угаасаа мэдэхгүй зүйлдээ дайсагнаж ханддаг тиймээ. Ямар гэдгийг нь мэдэхгүй болохоор яаж хүлээн зөвшөөрөх билээ. Хэдэн солиортой нөхөд эзэн энэ тэр гээд өөрсдийгөө боол болгочихсон. Номхон байхдаа юун ч дуртай юм билээ гэж боддог хүн зөндөө. Хүн чинь өөрөө өөрсдөө эзэн нь, бусдын доор байна гэдэг шал дэмий над шиг cool залуугийн үйлдэлд зохисгүй зүйл гэх мэт.

 За тэр дэмий ярих яахав.  Миний хэлэх гэсэн зүйлийн гол нь та биднийг бүтээгч, таныг бас хайрлагч, бидний эзэний тухай юм. Эзэн гэдэг үг шал дэмий сонсогдож байна уу, хэн нэгний харъяалалд орчихсон, ядуу барлаг ч юм шиг. Бид нар угаасаа багаасаа хэний ч доор орохгүй, заавал дээр нь гарах гэж зүтгэдэг хүмүүст энэ үг угаасаа миний үнэ цэнийг алдуулчихсан үг юм шиг санагддаг, энэнээс болоод жийрхдэг, сонирхдог ч гүй байх. Олон хүн надад хүүшээ чи чинь Кристиан байсииймуу хаха, чамайг арай өөрөөр бодсон чинь чи шал өөр хүн байж энэ тэр гээд басаж байгаа байдал үзүүлэхийг олон харж байв.

 Догь залуус өөрсдийгөө бурхан гэдэг чинь би байна гэж хэлэх дуртай. Эсвэл би онцгой хүн, энэ хорвоо дээр амьдрах гэж биш харин ямар байдгийг нь үзэх гэж л ирсэн энэ тэр гээд догь үгнүүд. Гэхдээ үнэндээ чи бас би, чиний хамгийн лаг гэж боддог хэн нэгэн, эрдэмтэн, рок дуучин, лаг залуу, багш, хажуу байрны хөөрхөнөө, Warren Buffett, Bill Gates бүгдээрээ зүгээр л хүн гээд бод доо. Зовдог, уйлдаг, чадахгүй зүйлтэйгээ тулгардаг, хүч хүрэхгүй зүйл тэдэнд байдаг. Тэгээд хүн болохоороо асуудалтай тулгараад, сандардаг, зугтдаг, бүүр худал ярьж хулгай хийдэг, хүн алдаг ч хүмүүс байна шд.

 Харин эзэн гээд байгаа биднийг бүтээгч бас биднийг эцэс төгсгөлгүй орон зай цаг хугацаанаас үл хамааран хайрлагч маань яг ямар талаар хэлэх үү? Түүнийг өөртөө хүлээж аваад юу мэдрэгддэг талаар. Тэгвэл би эхлээд нэг юм хэлье. Миний одоо амьдарч байгаа газар нэг шал өөр төрлийн алим ургадаг юм. Нэр нь алим болохоос миний урд өмнө амсаж байсан алимнаас шаал өөр амттай, өнгөтэй. Жирийн алимнаас илүү шүүслэг, сайхан, гэхдээ ямар ч жимсэнд байхгүй нэг содон, хазангуут шууд өөр жимсний амтыг мартмаар тийм. Та яг ийм алимыг төсөөлж байна уу та, би энэ алимыг идэж үзсэн өөрийн мэдрэмжээ танд дүрсэллээ. Та яг энэ алимыг идэх үед надад мэдрэгддэг мэдрэмжийг мэдэрч чадав уу? Мэдээж үгүй. Эзэнд итгэнэ, түүний хайрыг мэдрэнэ гэдэг яг үүн шиг. Чи энэ алимыг өөрөө идэж байж л миний ямар амтыг дүрслэх гээд оролдоод байсны ойлгохын адилаар чи бас итгээд мэдэрсэн үедээ л түүнийг бүрэн утгаар нь мэдрэх болно гэж.

 Гэхдээ бидний итгэдэг ертөнцийн эзэний талаар яривал үнэндээ энд ямар ч барлаг, босгоны боол байхгүй. Хэний ч гутлыг долоох, хэнд ч доль үсрэх шаардлага байхгүй. Ертөнцийн Эзэн гээд байгаа зүйл чинь хайр л юм шдээ. Чамайг хайрлая л гээд байгаа юм. Онцлог нь чамаас эргүүлээд төлбөр нэхэхгүй, ямар ч ном уншуулсаны талбөр төлөх шаардлагагүй, чи өглөө гэрээсээ гарахдаа машин авмаар санагдаад эзэндээ хэлчихээд орой нь машинаа хүлээж аваад төлбөр төлөхгүй. Гайхаад байх юм байхгүй, энэ хайранд боломжгүй зүйл гэж нэг ч байхгүй, тэр бүхнийг чадна.

 Тэр аягүй cool залуу биш байна уу? Чамайг хайрлая гэж бусдаар дамжуулж хэлээ л, тэгснээ чиний төлөө сайн зүйлийг хийх гээд л, тэгснээ бас юм болгоныг чаддаг энэ тэр. Энд ямар ч хиймэл дүрс, элдэвийн нэмэлт төвөгтэй зүйл байхгүй шд уг нь. Өөрөө л хэлчдийн, бас өөрөө дотроосоо дууг нь сонсчдийн. Хэн нэгэнээр дамжуулах хэрэг байхгүй ээ. Бодитой эд, чи өөрөө биелэлтийг нь мэдэрч болно. Чихэр хүлхэж байгаа юм шиг л. Тэгээд амьдрал чинь нэг л өөр өнгөөр гэрэлтэх шиг, чамд чиний төлөө нэг хүч байгааг мэдрэх шиг, чамайг хайрладаг асар их хүчтэй хайр байгааг мэдрэх (эр эмийн хайр гоё, ээж аавын хайр гоё, бас найз нөхөдийн гэхдээ эдгээрээс бас нэг өөр төрлийн хайрыг мэдрэх л юм л даа), чи юунаас ч айхгүй ямар ч зүйл дээр чи түшиж болох хань нөхөртэй байна гэдэг сайхан шүү дээ. Гэхдээ чи хамаг ажил төрлөө хаяад амьдралаа эзэнд даатгаад ангайгаад суу гэж байгаа юм биш. Угаасаа ийм бодлоор биеийн амарыг харж итгэнэ гээд явчихвал хачин юм болно. Нөгөө буруу замаар будаа тээвэл буцахдаа юу тээнэ гэдэг билээ. Эзэн угаасаа биднийг хөдөлмөрлөөсэй, өөрөө хичээгээсэй гэж хүсдэг. Бас сайн амьдраасай, хэрэгтэй хүн байгаасай гэж хүсдэг.

 Заавал үгүйсгэх гээд юу юуны туханд хүрэлгүй уурсаад юүхэв ээ. Хүн модон авирахдаа гишгэх гэж байгаа мөчирөө хэр бат бөх байдгийг нь шалгахын тулд дүүжигнэж үздэг шиг бас шалгаж болно шдээ. Гэхдээ сэтгэлээсээ, юманд сэтгэлээсээ л хандах сайхан. Зүгээр итгэлээ гээд чи өөрийгөө мэддэггүй, тэнгэрээс чамд юм хэлэхийг сонсоод сууж байдаг мэдрэл муутай гар болчихгүй. Тэр чинь киноны хэтрүүлэг, чи догь залуу/охин хэвээрээ л байх болно. Гэхдээ урдахаасаа илүү хүчтэй, бас аз жаргалтай. Хажууханд чинь байсан энэ агуу бүхнийг (би уг нь нээх сүржин үг өгүүлбэр хэрэглэх дургүй л дээ, гэхдээ энийг агуу гэж нэрлэхгүй бол өөр үг олдохгүй нь) урд нь яагаад мэдэрч байгаагүйдээ өөрийгөө гайхахад хүрнэ.

Сэтгэгдэлүүд:

1. alchemist | 2008-12-10 16:21:37
um bichilgui asar udjee, bolomjooroo point g ni olood unshjaarai keke
2. sarnaiha | 2008-12-10 16:36:49
ухаантай бичлэг байна
3. GUMP | 2008-12-10 16:37:26
Би энэ бичигч хүнийг чадалтай ухаалаг сайн охин гэж итэгэдэг хүндэлдэг. За энэ худлаа манж яриа яахав.

Шашин бүр өөрийн салбар урсгалуудттай. Христын шашин портестант, каталогик, үнэн алдартан юу юу ч байдын маш олон хуваагддаг. Лалых нь шийт, сунит юу юу ч билээ. Буддын шашин бас улааны шарын юу ч билээ. Монголд харьцангуй мухар сүсэг зонхилсон бурхны шашны нэг урсгал л манжын үеээс улбаатай оршин тогтнож байна. Энэ нь тэхээр бүх буддын шашин шавар бурханд мөргөөд, хүрд эргүүлэээд мухраар сүсэгэлдэгүй гэсэн үг.

Христын шашинд хүртэл бүүр муухай аллага таллага үйлдэх, амиа хорлохыг уриалах гээл олон бурангуй урсгал байдаг. Тэглээ гээд тухайн шашныг нийтээрээ тийм гэдэгүй шүү дээ. Нөгөө талаар Лалын шашинд хүртэл сайн сайхан зөөлөн нүглээс хол урсгал зөндөө л байдаг.

Тэхэд монголын /би гадаад яваагүй тул гадаад хүмүүс яадгыг мэдкүү/ христэд итгэгчид бүгд "таануус шавар бурханд мөргөөд буддын шашин чинь худлаа" гэж бүхэл шашнаар нь гутаан доромжилж ухуулгаа хийж эхэлдэг. Энэ бичлиг дээр бас тийм юм харагдлаа.

Яагаад зөвхөн өөрийн шашныхаа номлолыг яриад явж болдогуу өч төчнөөн хүний итгэл бишрэлрүү бүдүүлгээр дайрдгыг ойлгохгүй юм. Би гэхэд гандан гардагууу, ном уншуулдагүй, мөргөдгүй тэхдээ бурханы шашны тухай мэдээлэл цуглуулдаг бурхны шашинтай хүн.

Хамгын бүдүүлэг тэнэглэл бол бусдын итгэл бишрэлрүү дайрах.
4. Tsogtmergen | 2008-12-10 17:38:22
Хөөе ГАМП, танай Буддын шашинтнууд шавар бурхан шүтэж мунхардаг, наадах чинь шал худлаа шашин, бүхэл шашин чинь бүхлээрээ үнэн банаальны эд, хаха за тоглосын, бүдүүлэг, тэнэг тоглоом байлаа.
Христэд итгэдэг хүмүүсийг хий юм руу орилоод зогсцон мунхаг гар, чамайг бодвол би аравнайлсан бурхандаа өөрийн нүдээр хараад залбирч байна гэхээр нөгөө Христчин нь миний итгэл бишрэл рүү минь бүү ус цац энэ тэр гээд байх нь гайгүй л байдгийн. Лаг Бодь ай.
5. Өвлийн өвөө anjigai | 2008-12-10 17:49:23
Ер нь хүний оюун ухааны үнэт зүйлсэд үнэлэлт ч бай дүгнэлт ч бай өгч болно. Тэгэхдээ түүнрүү нь дайрах бол үнэн утгагүй хэрэг. Хэн юугаа шүтэх нь чамд хамаагүй биздээ.
6. alchemist | 2008-12-10 18:02:46
sarnaihaan bi ug ni uhaantai bichleg bichih geeguin shu, zugeer chamd ezenii hair yu bolohiig l zah zuhaas ni tailbarlahiig oroldson um, uhaaral uyanga bishee andaa

gump - humuus bid ugaasaa sonin shu de, itgeldee hurtel oorsdiin ongo aysaa oruulaad, zaaval oorsdiinhooroo bailgah gej zutgeed, tegeed salbarlaad salbarlaad huvaagdaad yavchihdag, gehdee yag tov shugamaas gajih tusmaa ug zuil ni ooriin shinj chanaraa aldaj, unen bh magadlal ni buurch eheldeg, huchirhiillegiig surtalchilj bgaa bol bas l ter neg egel hunii huviin ashig sonirhol yavj bgaa gajilt l bh daa
7. alchemist | 2008-12-10 18:06:57
anjigai ahaa - bichlegiin gol sanaa busad ruu dairah bolon buruushaahad chiglegdsen bish boloi, zugeer l, odoo bish umaa gehed sanaad avchaasai l gsn um, hezee negen tsagt hen ch hajuud chin bhgui, argaa barah uydee chamaig geh negen hair bdgiim shu, tuund handval chamaig hezee ch hayahgui ee l geh gesiin, odoohondoo oilgohiig husehgui bj bolnoo, sanaaniihaa muhart chuluudchih, hezee neg tsagt hereg boloh ch um biluu, ter uyd ni l turshaad uzeerei l gsn um
8. new999 (зочин) | 2008-12-10 18:14:33
Mongolstyyd maani uy bolood b/a. Unuudur Xrist , bydda bish ta bvxnii ouyn yxaan medex asyydal bish vv. naad neg teneg nomloliig stini bishgvi sonsoloo. STamd naad Xrist stb stini talx ugnu tvv niig sti bvgdtei xybaa, bvgd tsadna. Vvniig sti bi bvgd medne. Tenegtexee boli ouynii xomstoltoi nuxur mini. Xereb sti xristed itgedeg uym bol gantsaaraa uab. Mangar garaa . Unuudur stamd bitgii xel uym bvxend xyyrtagdaj b/gaa ard tvgfmnee xtistiin orond tabiad vz.
9. Tsogtmergen | 2008-12-10 18:16:17
Тийн. Хэн нь юугаа шүтэх нь надад л лав ёстой пад байхгүй. Хиймэл Бурхан олоод шүтнэ үү, цаадах оюунлаг гүн ухааныг нь олоод шүтнэ үү, жинхэнэ Бурхан олоод шүтнэ үү, шал хоосон юмыг байгаа гэж ойлгоод шүтнэ үү, мөнгөө ч шүтнэ үү, ээжийгээ ч шүтнэ үү, байгалиа ч шүтнэ үү. Чухам юу шүтэж байна. Ганцхан тэр хүний л хэрэг. Гэхдээ энэнээс арай өөр гэж хэлэх гэхээр л бүдүүлэг тэнэгийг нь гайхаад унах ямар хэрэгтэй байдгийг л ойлгодоггүй юм.
10. Wolf | 2008-12-10 19:07:46
Шулуухан хэлхэд бурхны хайр ,онцгой амттай алим,мэдрэх нтр гээд ярьж бгаа юм чинь чихэнд наалдацгүй хиймэл , нэг л биш сонсдож бна даа.
11. alchemist | 2008-12-10 19:11:55
chonoo alim g zugeer l orluulsan todii shdee, utga uran zohiol bish bolohoor gol sanaag ni l oison bol bolood yavchij bgaam daa
12. nekee | 2008-12-10 19:15:26
ээ alchemist минь мөрөөр чинь мөшгөн мөшгөн явж энд ирчээд умшин умшин байж чамайг л бичиж гэж ойлголоо ккк үнэндээ би шашинг нэг сайн ойддоггүймаа ...оюуны орон зай нөхөх нэг хэлбэр ч юмуу харин уул ус тэнгэр хангайгаа хайрлаж биширч явдгышдээ.Би л лав тэндээс тэжээгдэн өндийж бас эргээл энэ бүхэнлүүгээ тэжээл болон уусна л гж боддогышд ... хэ хэ нээрээ ойрхон бол 17 нд Насанбаярын боовноос томыг авч өгмөөр л байна ккк
13. mon_108 (зочин) | 2008-12-10 22:25:43
oo ali ch shashinii khair eegiin khairtai adil bna gejuu? uguidee, huu ni busdiig khairlahad eej hun bayarlaj, busdiig khiarlaj yavaarai gej zakhina, harin ter olon shashinguud chini chi nadaas oor burhantai bol chi minii iveeld bagtahgui geed baidag ni yamar uchirtaiuymbe? ter chini tegeed ekhiin khairshig khair gejuu?
14. jargalsaikhanmn | 2008-12-10 22:53:42
sain uu ohin uy baina daa
15. chono (зочин) | 2008-12-10 23:31:13
er ni bol shashin gej uy be ynendee bol zarim hymyys burhan baidaggyi shyteed syid boldoggyi esbel aab eejiigee uul usaa shytdeg gej yarih hymyys baidag garah gartsgyi zoblond unahdaa burhaniig hymyys duuddag haanaas ch uym be genthen burhan garch ireed abrah bolob uu gej goridson setgeleer hyleene burhan garch irdeggyi l baihgyi uy gej chi bodoj baina uu anduurch baina bi neg onigoo yariya neg zaluu usand jibjee tegeed burhaniig abraach hemeen duudaj 2 ch hyn irj abarhiig oroldhod namaig burhan abran hemeen tatgalzaj medeej jibeed yhchihjee syns ni burhand ochin ta namaig yagaad irj abraagyi uym be gehed burhan bi cham ruu 2 ch udaa abruulahaar hyn yabuulsan shyy dee hemeejee enyygeer bi uy heleh geed baina be gebel muhar sysegeer shyteh bish oilgoh heregtei burhanii surgaal chinii zamiig zaah bolno zoblongoos getleh arga chin baih bolno yhsen ch burhaniig duudahgyi gesen uuriiguu burhanaas ilyy gej bodson mundag dogi garuud baij bolno gehdee orshuulgan deer chin syylchiin zamd chin ydej uguhuur burhanii elch irsen baih bolno
16. alchemist | 2008-12-11 00:23:38
nekee - yu bn huuhdee, awwwww chi namaig moshgoo l yavna uu, moroo buruulaad bhad bariad avdag yaasan aihtar har zusav. Hahaha nasan bayar n boov gej torson odriin byaluu yu hahaha, boov hereggui ee, I'm on a diet keke, daashinzindaa bagtah heregtei bn shde

mon-108 - bi urd ni cham shig ingej ih asuudag baij bilee, uguisgesnees asuusan humuus ni iluu sonirholtoi bdg gej, yaagaad hervee chi nadaas oor burhantai baival chi minii iveeld bagtahgui geed bdg gevel ezen unendee chamaig uveehiig, chinii toloo sain saihan zuiliig hiihiig, chamaig hairlahiig asar iheer husch bgaa, gehdee ter chamd yaaj ene buhniig hiij chadah ve gevel zovhon chinii itgeleer damjij chamtai holbogdono, chinii huselt guiltiig sonsoj bj chamd hurne shu dee, humuus ihevchlen yu ch asuudaggui, chi hend ch yu ch helehgui bolohoor ter chamaig yaaj sonsoj chamd hariulah bilee de tiimuu, chi tuuntei hamt baihiin tuld tuunii derged ochij ooroo yariltsah l heregtei um shu dee, zugeer l hun shig shu dee, chi huntei yariltsahiin tuld ter hunteigee yamar negen baidlaar holbogdoh heregtei biz de, tegj bj chi tuuniig oilgono, sonsono, yag l tuun shig, garah garlaga yuu ch bhgui, zugeer l asar engiin shu dee, chi yu husne tuuniigee avah l bolno, end yamar ch hetsuu um bhgui, zugeer chi tursh, turshaad uz, unen setgeleesee, gehdee basaj bish, asar engiin, chamaas yu ch unahgui

jargalsaihan - sain sain, yumgui heviin taivan bn daa

chono - minii hajuud jinhene ezenees yavuulsan elch boditoigor orshidog gevel itgeh hun garah bolov uu, dalavchgui l dee keke
17. ХЭнхэГэнДэн | 2008-12-11 00:33:46
бид багаасаа шашингүй хүмүүжлээр өсчихсөн болохоор шууд хүлээж авахад жаахан бэрхшээлтэй санагдаад байдаг.

ер нь тэгээд хараад байхад шашинлаг байдал нь хүнийг ядаж ёс суртахуунтай болгодог юм шиг санагддаг. мөн ИТГЭЛ НАЙДВАР аа хэзээ ч алддаггүй юм уу даа гэж ....
Хэнийг шүтэхээс хамаарахгүйгээр шүү дээ.

Эцэст нь би өөрөө шашин, шүтлэгийн талаар сайн мэдлэггүй учир цаашаа лавшруулж ярих нь утгагүй хэрэг.
18. Дашка | 2008-12-11 02:32:48
Shashin gej minii bodloor neg politic yum shig sanagddagiin shtee.

Shashinii neriin door humuuseer yug ch hiilgej bolno bugdeereng ni TA NAR HONI HONICHIN HARIULJ baigaa geed evtei nairtai bailgaj bolno

Esvel hun al, baishin delbeluulj bolno.

HUMUUSIIN OYUN UHAANAAR TOGOLSON POLITICS!

Tegehdee yahavee bas heregteim shig baigaan.

Za tegeed ih eiregeer haraya l daa burhan baidag geed. Tegvel ter ni neg yumiig undesten bur soyol, zan uileesee shaltgaalaad oor ooroor nereldeg baih. Tiimees miniih chiniihees iluu gej yarih ni iluuz baih!
19. murun (зочин) | 2008-12-11 08:41:24
chi ux nimgen um uu daa aan
20. nekee | 2008-12-11 08:46:16
зааддаа тэгж байшин дээрээс үсрэрч үхээд яавав чи минь... дээхнэ үед 2 охин гар гараасаа барьж байгаад үсрээд үхчихсэншдээ улаан
пен болчихсон байсан гэсэн чи болгоомжтой байгаарай чихэнд чинь ,,хоногийн тоо чинь болсоон чиний сүнс хэрэг болоод ,, гэвэл яанаа кккк би бол муйхар хүн лав л шарын шашин монголд дэлгэрснээр сайн юм болоогүй дээдэлж хүндэлдэг байсан ээж ,эх ,охид гээл гэрийн баганнаас дээш гарахаа байж хүчирхэг дайчин гүрэнг бөөсөө ч алж чадхаа байлгасышд ккк духаа цоортол мөргөөл ...эмгэнэлтэй юм манайхан чинь талцах дуртай улс үнэнч пен гэхиймуудаа олон шашин дэлгэрвэл олон л хуваагдах байхдаа эээ көк тэнгэр минь гэж ...иргэний болоод улс орны хоорондох дайн самуунд хүргэдэг үндсэн 3 хан зүйл байдгын нэг нь энэ шашиншд хэ хэ миний найзыг цаанаас нь шахаад байгаамуу дэлгэрүүл гээл ха ха ха би ийм л мунхаг хүндээ харин манай ерөнхийч(өөрөө ингэж ярьдагшд) маань шашин дэлгэрүүлж өөрөө амьд богд болох гээд байгаамдаа уул нь кино найруулагч байсан бол сайн юм үлдээж мэдэх л байсан хүнд ээ
21. khulan (зочин) | 2008-12-11 08:50:11
Burhan bol burhan geed l shutej yavdgiin sh dee.Unendee Budda Ezen Allah ali ni bh ni hamaagui yum shig sanagddag. Harin ed nar dundaa Budda l Namaig l shutehgui bol chi tamd tarchilna gej surduuldeggui gants ni yum shigee.Eznii huvid ter surduulgees ni bolood bi zugtchihsan shuu,uneniig helehed.
22. joy (зочин) | 2008-12-11 09:59:21
alchemist, chi ih zuv zuil bichjee.dahiad ene tuhai zaaval bicheerei.chamd amjilt husie.chinii tarisan ur hezee neg tsagt ur jimsee ugnu shuu, ohin mini
23. kkk (зочин) | 2008-12-11 10:07:50
Shaahin bvr ooriin gesen zvil ooriin gesen sain taltai. Tegleech neg ni vnen nogoo ni hudlaa geh ineedtei. Shaahin bol ooriiin itgel vnemshil
24. kkk (зочин) | 2008-12-11 10:08:52
shashin shvv shaashin geed bichsen baina
25. aa (зочин) | 2008-12-11 10:56:32
Есүс - Яс үс. Да Винчийн кодийг үзсэн үү?
26. GUMP | 2008-12-11 11:41:25
надаа энэ цогтмэргэн гэнүү этгээдийн тоглоом огтхонч инээдтэй санагдсангүй. Бас хариулт нь. Бусдын шашныг судлаагүй байж битий шүүмжилж бай. Аль урсгал чиглэл нь мухар сүсгээр хандаад байгааг хэлсэн бол би инэхгүй л байсан. Би бас монголд байгаа шарын шашны энэ урсгалыг духаа галцартал мөргөдөг эргүү гэээл шүүмжилдэг. Тэхдээ би яалтчгүй бурхны шашинтай тэр филсофоор явдаг даган дуурайж биширдэг. Монголд байгаа христэд итгэгчид буддын шашин бүхэлдээ ийм мэтээр дайрцгаадагт л байгаа юм. Эннээс өөр юм шүт гэх гэж байгаа бол битий дутуу мэддэг юмааа жишээ болгож ашигл. Цогтмэргээн энэ чинь бүдүүлэг тэнэг байдалтай болгож харагдуулаад байшд
27. angaxai (зочин) | 2008-12-11 12:17:26
ugasaa bid chin ymar niigem tsag ved amid yvah gej vvlee vzej baigaa bilee.ymar negen yum shvtej bishrehgvil bol ymarch baritsgvi hetsvvl baidag shvvdee.tiim bolhoor shvtej bishreh gedeg chin ter hvniil erh.neg negenlvvgee ingej aimaar dairch davishlah utaggvi.
28. betty 24 (зочин) | 2008-12-11 12:34:07
He he. Minii huvid humuus yamar shashin shuteh ni hamaagui. Hen ch humuust tulgaj shahaj bolohgui gej boddog. Gehdee Xristiin shashintai humuus manai sumd or, manai ezend itge ene ter geed humuusiig munhartal surtalchilj zaaval shashindaa itguuleh geed bdag ni eroosoo taalagddagguim aa. Ene ni tegeed nomlol ni ch yum uu, esvel itgesen ulsuudiih ni zaaval hiih estoi zuil ni ch yum uu chotgor bid 2 buu med.
29. Tsogtmergen | 2008-12-11 12:47:35
Гамп аа, нүдэн дээр харагдах Гандангийнхаа үнэн байдлыг ярихын тулд чиний шүтдэг Монголд байхгүй эсвэл огтоос харагдахгүй байгаа Буддизмын өөр нэг сайн урсгалыг судлах ямар шаардлагатайг эхлээд ойлгуулчих гээд оролдвол талархана. Ойлгохгүй бол дараа нь миний тэнэг бас бүдүүлгийг гайхан өөрийн соёлч ухаалгаа гайхуулбал ямрав.
Харин тэр цагаа олоогүй хошигнол үргэлж тэнэглэл байдгийг илэрхийлсэн зүйлд цаашид ач холбогдол өгөөд хэрэггүй байх өө. Тэрэнд уучлал гуйя.
30. матар | 2008-12-11 18:27:39
onoodor anod bank dampuurah gej biagaa tuhai unshij baahan nervtev
31. hojuul_5 (зочин) | 2008-12-11 18:44:01
emzeg sedveer bitgii orold. Chinggis hurtel oroldohoos aidag baisan ed shuu dee. hehe.
32. GUMP | 2008-12-11 19:41:29
би бүдүүлэг танхай архичин банзал хүн. Гэхдээ надад чам шиг бусдын итгэл бишрэлрүү дайрчаад тэрийгээд зөвтгөх гээд зүтгээд байдаг зан байдгүйд баярланам. Чамайг ойлгуулах үүрэг надаа байхгүй болхоор баяртай залуу минь
33. танхил | 2008-12-12 01:20:18
энэ бичлэгээс хэн нэгэн лүү дайрсан зүйл олж харсангүй. өөрийнхөө бас миний, бас бусдын харсан, үзсэн, итгэсэн мэдэрсэн зүйлийн тухай хэлж байгааг л уншлаа. буруугаар мушгиад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм.
чиний мэдээгүй хайрын тухай чамайг мэдээсэй гэсэндээ хэлсэн байна бусууууу
34. zochin (зочин) | 2008-12-12 01:24:25
cecerlgt iu bolsniig bi araagyi
35. ХЭнхэГэнДэн | 2008-12-12 06:29:57
өө энэ муу Гамп банзал хог юм байна ш дээ
36. anand2009 | 2008-12-12 07:40:16
Хайрыг хүсдэггүй хүмүүн гэж байх уу? Энэ охин ямар хайрыг бичээд байгааг аниа нь ойлголоо.
Хүмүүс ямар шашин шүтэх нь тэдний бүрэн эрхийн асуудал, тэдний сонголт.Бүгд л биднээс дээр орон зай, цаг хугацаанаас хамаарахгүй туйлын нэгэн хүчин байгааг хүлээн зөвшөөрч түүнд хүрэхийн тулд энэ олон шашныг зохиосон байх.Дээр үед бидний сургуульд үздэг байсан пилсоопын нэг чиглэл идеалист үзэл юмуу даа.Өөрөөр хэлбэл бүхний анхдагч нь туйлын оюун ухаан байнаа гэж.Манай материалистүүд болохоор матери анхдагчаа оюун ухаан дараах нь гэдэг.Миний бодлоор тэр туйлын оюун ухаан л хорвоо дэлхийг бүтээгч байж таарна гэж боддог.Тэрнийгээ Эзэн энэ тэр гэж нэрлээд байх шиг.
Үүнийг чинь Африкийн шугуйд амьдрагч нүцгэн омгийнхэн хүртэл мэдээд мэдрээд харьцаад байдаг гэсэн. тэгэхлээр хүний зүрх сэтгэлд суулгагдсан нэг юм байгаад байгаан.Тэд хэзээ ч библи уншаагүй Исүүсийн тухай ямар ч мэдээлэл байхгүй. Бүтээгч Бурхан бол нэг.Тэрнээс биш Будда багш хэзээ ч би энэ дэлхийг бүтээсэн гэж хэлээгүйшдээ.Мохамэд ч гэсэн тэгж хэлээгүй. Ганцхан тэр Ийсүс л тэгж хэлчээд энэ олон түмний дунд хагарал гаргаад байгаан.
Маш сонирхолтой сэдэв байна шүү.
37. nekee | 2008-12-12 08:20:47
БИТГИЙ
38. paulchris | 2008-12-12 08:48:26
Заа даа, шашин шүтээд бол хүн дээрдэхгүй л байх. Ялангуяа мухар сүсгээр шүтвэл... Гэхдээ нэг юм бодогдоод байдыншүү. Энэ АМЬ хаанаас бий болоо юм бол гэж. Би лав Дарвины онолд итгэдэггүй юм. Юм дэлбэрэхээр зүйлс сүйрдэг болохоос амь, амьдрал үүсдэггүй л байхгүй юу. Тэгэхлээр энэ амь хаа нэг газраас эхтэй л байх ёстой. Мэдээж бид нар эхийн хэвлийгээс төрөхдөө амьтай төрдөг, үүнийг ээжээ авдаг гэвэл, бидний ээжүүд ээжээсээ, тэдний ээжүүд ээжээсээ гээл явсаар байгаад эхлэл нэг газар очих л ёстой юм шиг байгаа юм даа. Бурхан Багш /Шагжамуни бурхан гэж байдаг байхаа/ ус руу шанагаар утгасан шинь дэлхий гараад ирсэн, дахиад утгасан чинь нар сар гарсан гээл энэ бол домог байхоо. Эсвэл гурилаар хүнийг хийгээд энэ тэр гээд...

Харин бидний эхлэл хаана байгаа бол, дэлхийн хүм ам байнга өссөөр байна. харин он тооллын эсрэг явбал он урагшлах тусам хүн амын тоо буурна. Математикт прогресс гэдэг байхаа нэг юм байдаг даа. төгсгөлгүй буурах зүйл математикт байдаг ч бидний тоолдог натурал тооны хувьд бол тийм биш шүү. Эцэст нь 1 юмуу 0 руу очих л байх. Натурал тоонд 0 ордоггүй билүү би мартаж. Тэгэхлээр бидэнд нэг эхлэл байх л ёстой санагдаад байгаа хэдий ч тэр эхлэл нь хаана байгааг мэдэхгүй л явна даа.

Шашин шүтэхийн хувьд бол Шашин бол хүний сэтгэл зүрхэний хоосон зайг л нөхөх төдий юм шүү дээ.

За бусдыг өөрөө тунгаана буйзаа
39. nyamka1 (зочин) | 2008-12-12 08:48:39
Delhii deerh Buddhismiin yamar ch ursgal shavar guulin burhadaa jinhene burhan gej uzdeggui, ted zovhon Buddhag belegden buteesen gedeg. Shashini urlahuin uhaanii hamgiin naad zahiin surah bichig uuniig helne. Getel yagaad shavar shutdeg geed baidagiig, tegj dairaad baidagiig oilgohgui yum. 2-t Buddhismiin shutdeg zuiliig huuramch shuteen gej baigaa chini erdoo l chini bodol, yagaad esregeeree bish gej, teheer unendee bodol todii bolohoos unenii batalgaa ugui. Bas daanch haramnsaltai ni shashin gedeg zuilee ooriigoo busdaas deeguur tavih heregluur bolgon ashigladag ni orovdoltei l zuil yumdaa, ergeed shashhin gedeg yumniihaa door ooroo orchij baigaa haragdddag. Busad shashintnuud ch ta nariig buruu hudal zuil shutdeg gej helj boloh ch tegj yarihgui baigaa ni ta nariin shutdeg zuil iluu deer gedeg utgaaraa bish hen negnii itgel unemshil gedeg hangalttai notolgoo uguigeer dairan doromjildog zuil bishiih yumaa.
40. nyamka1 (зочин) | 2008-12-12 08:48:59
Delhii deerh Buddhismiin yamar ch ursgal shavar guulin burhadaa jinhene burhan gej uzdeggui, ted zovhon Buddhag belegden buteesen gedeg. Shashini urlahuin uhaanii hamgiin naad zahiin surah bichig uuniig helne. Getel yagaad shavar shutdeg geed baidagiig, tegj dairaad baidagiig oilgohgui yum. 2-t Buddhismiin shutdeg zuiliig huuramch shuteen gej baigaa chini erdoo l chini bodol, yagaad esregeeree bish gej, teheer unendee bodol todii bolohoos unenii batalgaa ugui. Bas daanch haramnsaltai ni shashin gedeg zuilee ooriigoo busdaas deeguur tavih heregluur bolgon ashigladag ni orovdoltei l zuil yumdaa, ergeed shashhin gedeg yumniihaa door ooroo orchij baigaa haragdddag. Busad shashintnuud ch ta nariig buruu hudal zuil shutdeg gej helj boloh ch tegj yarihgui baigaa ni ta nariin shutdeg zuil iluu deer gedeg utgaaraa bish hen negnii itgel unemshil gedeg hangalttai notolgoo uguigeer dairan doromjildog zuil bishiih yumaa.
41. ДАКА (зочин) | 2008-12-12 08:55:30
Үхсэний дараа юу байхыг Үхсэн хойноо л мэдэх буй заа, Даанч тэр үед мэдсэн ч бидэнд эргэж буцах зам үгүй биз
42. Wolf | 2008-12-12 09:17:27
Нэг. Буддистууд ба түүний “дайсан”-ууд

Бидний мэдэх олон шашинд өөр өөрийн гэсэн дайсан байдаг. Бүр исламын хэт даврагчид “Лалын дайсан” хэмээн бусад заримыг нэрлэн алж талдаг явдал бас бий. Манайд шинэхнээ ирж буй Христийн зарим сектийнхэн (Дашрамд сонирхуулахад Христианы ертөнцөд багтаж шингэх газаргүй болоод хаагдаж хоригдсон зарим сектүүд манайд ороод ирдэг явдал ч байна) Бурхны хөрөг, шүтээний зүйлсийг дагалдагч нараараа шатаалгах нь тааралдана. Ер нь бол аливаа шашин өөрийн дайсан өрсөлдөгч үзэл сурталтай байдгийг манайхан мэдэх болж.

Энэ бүхнээс үүдэн Бурхны шашны гол дайсан хэн бэ? Лал болон Христос шүтлэг Буддагийн өрсөлдөгч мөн үү? Эсвэл чөтгөр, шулам, муу зүгийн амьтан нийлээд Бурханы шашны дайсан болдог уу? гэсэн асуулт гарч байна.

Миний нэг таних хүн тээр жил Библи судраар тамхи ороогоод, үүнийгээ Буддад тус болж Христтэй тэмцэж байгаа хэрэг хэмээн тайлбарлаж байсан. Өөр нэг сүсэгтэн Лалыг үзэн яддагаараа Буддист болж байгаагаа хэлсэн удаатай. Хүний ертөнцөд дундаа нэг дайсантай хоёр хүнийг нөхөр хэмээн үзэх нь байдаг. Шашны ертөнцөд “Буддад энэ л таалагдахгүй болов уу” гэсэн болгоныгоо үзэн ядаж, дайсагнаж хөнөөгөөд явбал зөвдөх үү? Лал ба Христийн алинтай ч эвлэрэхгүй байгаа бол Буддист гэсэн үг үү? Ингэснийхээ төлөө Бурханд үнэлэгдэх үү? гэсэн асуултууд бас ар араасаа цуварч гардаг.

Үгүй юм байна. Бурхан Будда амьтан бүгдийг аврах тангараг тавьж ном сургаалаа айлдахдаа “хүний дайсан”-г зааж өгсөн юм. Гэхдээ хүнийг гэгээрэн дээшилж, бурхдын эгнээнд очиход саад тотгор болдог дайсны тоонд бусад шашин, чөтгөр, шулам ордоггүй байна. Хачин байгаа биз. Буддизмын дайсныг нь дарж тал олохын тулд хэн нэгийг алж шудаж, айлгаж дарамталж болохгүй болоод явцарлаа.

Бурхан багш сургахдаа хүнд гурван дайсан байдаг ба түүнийг дарах нь чухал хэмээн сургажээ. Энэ гурван дайсанд Аль кайда ч орохгүй, Афганы барьцаалагчид ч орохгүй аж. Хүний гурван дайсан нь гадаадад ч биш, гадаа ч биш өөрийн биед байдаг. Энэ гурван дайсныг “Уур, мунхаг, шунал гурав” гэдэг ажээ. Алаан хядаан хийдэг, амьтан хүн барьцаалдаг тэр улс “мунхаг” хэмээх дотоодын дайсандаа ялагдсан учраас хүн төрөлхтний дайсан болж яваа хэрэг аж. Шунал гэдэг үгэн дээр тогтоод ярья. Учир нь бидний ихэнхэд энэ үг таагүй сонсогдож “Би ч хаа очиж шуналгүй хүн. Харин тэр гуай бол эдийн шуналтай туучий даа” гэсэн шүү юм бодож байж магад. Шунал гэдэг энэ тодорхойлолтод зөвхөн эд мөнгөнд шунах шуналыг хэлж байгаа юм биш. Бидний баригдаж гүйцэгддэггүй хүслийг хэлж байгаа юм. Бид өөртөө байгаа аз жаргалыг олж харж таашаан цэнгэж чаддаггүй. Хүүхэд байхад бушуухан том болбол л амьдралын жаргал эдлэх юм санагдана. Том болоод иртэл сайхан гэр бүлтэй болохоос нааш аз жаргалд ойртохгүй гэдэг нь мэдэгдэнэ. Гэрлээд орхитол хүүхэдтэй болмоор, хүүхэд гартал тэрийг нь том болохыг бушуухан үзмээр. Энэ мэтчлэн аз жаргал үргэлж урд харагдаж, ойртохын хэрээр цаашилсаар ер гүйцэгдэж өгдөггүй. Аз жаргалыг атган алдан явсаар өтөлж хөгшрөн үхэх болоход “өнгөрсөн юм болгон нь сайхан байсан” мэт бодогдоно. Аз жаргал нэг бол урьд харагдаад, нэг бол хэзээний өнгөрчихсөн явдаг энэ зовлонг шунал буюу хүслийн зовлон гэдэг.

Түүнчлэн идэр залуугийн ааг омгоор амьдран энэ орчлонг мөнх юм шиг санаж яваад хөгшрөх, өвдөх, хоосрох, ба үхэхийн цагт учиргүй гунин гаслахдаа тулахыг мунхаг гэдэг. Гэмт хэрэг хийсэн этгээдүүд шүүх дээр “ийм тийм юмны харгайгаар ингэж гэнэдлээ. Гэмээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэж өгөхийг гуйя” гэж байгаад ял заагдаад ачигдаад явдаг даа.

Энэ насны амьдралын томилолт хэмжээтэй, томилолтын тооцоог “үйлийн үр” хэмээх нүгэлтэй хатуу нягтлангууд хийнэ гэдэг бодож, сүүлд асуудал босохооргүй явж ирээд дараагийн ээлжинд Хавайн аралд амрах бочоонх (‘путёвка)-оор шагнуулахуйц байхыг л нарийндаа гэгээрэх зам гээд байна.

Мунхаг, шунал хоёрын гал хам болох уурын тухайд яриад байх нь илүүц биз. Хүн гэдэг амьтан “Загалмайтны аян дайн” хийх, Лалын дайснуудын бөөрийг гаргах замаар бус өөрийн сэтгэлд байгаа гурван дайсныг дарах замаар ялагч болдог ажээ. Сэтгэлдээ байгаа мунхгийн харанхуй руу гэрэл тусгах хэрээр муу юманд хүргэдэг шалтаг, шалтгаануудыг олж харан устгаад явдаг аж. Мунхаг багасаад ирэхээр шунал хүсэлдээ эзэн болдог. Айлын тавган дээр байгаа чихэр харангуутаа “Би авмаар байна” гэж чарлан эцэг эхээ тамлачихдаг хүүхэд шиг байгаа хүсэл шуналаа хазаарласаар нэг мэдэхэд зөвхөн аав ээжийнхээ өгсөн чихрийг аваад үнэнээсээ баярлачихдаг сайн хүү шиг болгож болдог ажгуу.

“Бодь мөрийн зэрэг” сударт:

Амаа мэдэхгүй ардаг догшин
Аргамаг эмнэг сэтгэлийн хүлэгт
Амгай, хазаар, ташуур тааруулж
Аль хүссэнээрээ залах нь гэгээрэл
хэмээн сургасан байдаг.

Хоёр. Биеэ аврагчаас төрөлхтнийг аврагч

Бурхан багш бээр хүн бусдад туслах ба өглөг буяныг үйлдэн дээшилсээр гэгээрлийн зиндаанд очих ёстой гэжээ. Мэдээж ядууст өглөг өгөхөөс эхлээд хүмүүнлэгийн үйлс нь маш их буяныг хураана. Хүний зовлонг нэгдүгээрт бага ч болов нимгэлж тусалж болно, түүнээсээ ахиад зовлонгоос нь салгаж тусалж болно. Мэдээж тусын дээд нь зовлонгоос нь бүр мөсөн салгах байж таарна. Үлгэрлэвэл гуйланчид хоол өгснөөр өлсөхийн зовлонгоос нь нэг өдөр салгаж тусална. Улмаар гуйланч амьдралаас нь өөд татвал ядуугийн зовлонгоос гаргана. Харин гэгээрүүлэн дээшлүүлбэл гуйланч заяанд унахаас үүрд аврах бөгөөд бурхны шашинтнуудын эрхэм зорилго энэ болно.

Эндээс хөөгөөд бодохлоор чамд аяга будаа байгаа бол ядуу хүнийг нэг өдрийн өлсгөлөнгөөс аварна. Шуудай будаа байгаа бол нэг хэсэг хугацаанд тусална. Алин ч бай гуйлгачинг гуйлгачин хэвээр нь үлдээнэ. Харин тэр амьтны хэцүү хүнд үйлийн үрийг нимгэлэн, гэгээрүүлж, муу заяанаас өөрийгөө аврахад нь тусалбал тус өглөгийн дээд нь болно. Ингэхийн тул чи өөрөө гэгээрсэн байх учиртай. Гэгээрнэ гэдэг бол “гурван муу дайснаа ялсан” байхын нэр. “Хамаг амьтны тусын тулд би гэгээрэх болтугай” гэдэг ерөөлийн учир энэ. Хэрвээ чи өөрөө гэгээрээгүй бол “шаварт унасан хоёр хүн нэгийгээ татаж гаргаж чадахгүйн адил” бусдыг аварч дийлэхгүй. Чи өөрөө шавраас эхлээд гарсан байх ёстой.

Гэхдээ бусдыг аварч чадаагүй ч гэсэн тусалсны, өөрөөр хэлбэл нэг өдрийн өлсгөлөнгөөс аварсны буян маш их. Ер нь бид үндсэндээ гэгээрлийн замыг сонгогчид л учраас өглөг буяны хүчээр сайн үйлийн үр боловсруулах нь гол замын нэг байх учиртай. Гэгээрэлд тэмүүлж, өглөг буян үйлдэж явсан сайн үйлийнхээ үрээр төрөл дээшлэх нь хамгийн энгүүн мөрөөдөл хүсэл.

Хүн ба хүн төрөлхтний гай зовлон нь дайсагнагч бүлэглэл, террористууд болоод байгаатай хэн ч маргахгүй. Харин Буддагийн сургаал ёсоор бол ийм бурангуй үзэл санааг үнэмшигч, дээдлэгч, дэмжигч мунхаг харанхуй сэтгэл л хамгийн аюултай дайсан нь юм байна. Террорист бүлгийг устгаж, дайнч гүрнийг мөхөөж болох авч хүний сэтгэлд байгаа алан хядах сэтгэл, өширхлийн мунхгаас салаагүй цагт муу бүлэг, муу явдал салахгүй ажгуу.

Үүнээс үүдээд чөтгөр шулмын хорлол гэж байх уу, тэр бидний дайсан мөн үү гэсэн асуулт бас гарна. Хариулт нь гэвэл “Чөтгөр шулам байгаа ба дайсагнан хорлодог нь үнэн” хэмээнэ. Гэхдээ чи өөрийн хийсэн муу үйлийн үрээр тэдэнд хорлогдох ба чөтгөр шуламд хорлогдох үндэс нь чиний сэтгэлд байна гэжээ. Ойлгомжтой болгохын тулд болхидуу жишээ аваад үзье. Нэг компьютер байна. Чөтгөр шулам хэмээх вирус гаднаас нэвтэрч хамаг мэдээлэл ба программыг нь устгах аюултай. Компьютерт угаасаа гадны вирусыг идэвхжүүлдэг нэг программ бас байдаг. Түүнийг үйлийн үр гэдэг. Муу муухай юм хийгээд байвал муу үр гараад мөнөөх вирус идэвжүүлэх программ томроод сайжраад байдаг. Тэгээд чөтгөр шулам гаднаас вирус оруулангуут идэвхжээд хамаг софтвейрээ гацаагаад компьютерээ үхдэл болгодог. Бас гэгээрэн боловсрохын хэрээр антивирусын программ идэвжин төгөлдөржсөөр гаднаас вирус орох нь бүү хэл дотор нь байсан вирус идэвхжүүлэгчийг арилгачихдаг. Ийм үед гаднаас чөтгөр шулам ямар ч вирус оруулаад цаанаа хүлээж авдаггүй. Өөрөөр хэлбэл шулам чөтгөрт хорлогдошгүй болно.

Чөтгөр шуламд ялагдашгүй болох арга байдаг ба энэ нь өөрөө ид шидийг эзэмшин чөтгөрөөс мундаг болно гэсэн хэрэг бас биш байх нь. Харин сэтгэл зүрхээ ариусган гэгээрүүлэхийн хэрээр чамайг гаднаас хорлох аргагүй болно. Хор орох, үржих нүх сүвгүй болно гэсэн хэрэг. Ийм үед чамайг хөнөөхөөр ирсэн чөтгөр шулам дэмий л хэд тойрч үзээд толгой сэгсэрсээр ганзага хоосон буцна гэсэн үг.

Цаад утга нь үйлийн үрээс өөр юу ч байхгүй. Шуламд хорлогдож, хараал тусаж байгаа бол чи хэзээ нэгэн цагт буруу юм хийгээд муу үр нь шулмын хорлол, хараал болон ирсэн хэрэг. Хэрвээ хараалаар үхэх үйлийн үр байхгүй бол мянган бөө хоороороо хараагаад ч чамайг дийлэхгүй, үр нь байвал автобусны кондуктор “Чи муу п...” гэх төдийд л өнхрөөд өгнө.

“Бодь мөрийн зэрэг” сударт хийгээгүй үйлийн үрийг амсана гэж хэзээ ч байхгүйг номлоод:

“Өрөөл бусдын үйлийн үрийг
Амсах аятай айх хэрэггүй
өөрийн хийсэн үйлийн үрээс
Зайлах юм шиг горьдох хэрэггүй

хэмээн сургажээ.

Та хүрээ хийдийн газар “Доржзодба” буюу “Очир огтлогч” хэмээх судрыг мөнгө төлөн уншуулж ч байсан байх магадгүй. Нэн эртээс орчуулсан энэ судрын уйгаржин хувилбар айл айлд байх нь ч элбэг. Бурхан Будда бээр Субуди бодисадвагийн асуултад хариулсан байдлаар бүтээгдсэн гүн ухааны шастир л даа. Саяхан П.Бадрал багш орчин үеийн байдлаар нэн ойлгомжтой найруулан “Агнистын гэгээ” цувралын “Өдөр тутмын ариусал буюу судар тарнийн дээж” дэвтэрт оруулсан байна лээ. Дашрамд дурьдахад “Гэгээрэлд хүрэх зам” сангаас эрхлэн гаргасан Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” судрын орчин цагийн шинэ орчуулга болон дээрх “Агнистын гэгээ” цуврал танд олон асуултын хариуг өгнө.

Доржзодбаг хүрээ хийдэд уншуулах нь мэдээж маш сайн. Харин өөрөө уншвал түүнээс нэн үлэмж сайн. Учир нь “Очир огтлогч” сударт өглөг өгөх, бурханд мөргөхийн ач тусыг магтаж магтаж түүнээс хол илүү, ер нь бол хэмжээлшгүй буянтай нэг үйл байдгийг хэдэнтээ онцолсон байна. Тэр нь Бурхны ном сургаалаас абзацын төдийг ч болов зөв ойлгож, тэрнийгээ хүнд хэлж өгөх явдал ажээ. Мэдээж хуучин сударт юу гэж л абзац энэ тэр гэсэн үг байхав. Эхээрээ бол “...Хэн нэгэн Ганга мөрний дусал хумхийн тоогоор амь биеэ буянд золиословч, хэн нэгэн энэ судраас адаглаад дөрвөн үгийн холбоог сэтгэлдээ тунгааж бусдад үнэн утгаар заавал тэр түүнээс тоолшгүй, хэмжишгүй олон дахин буян хураана”. Санаа нь бол адил. Өргөл мөргөл хийх нь буян, хурал номыг спонсорлох нь буян, гэвч энэ бүхний оройд Бурхны номыг өөрөө уншаад ухаарах явдал орж байна. Бурхны сургаалыг ойлгосон хүн бусдад түүнээ хэлэхгүй бахдахгүй байхын аргагүй. Агуу их гэгээрэл, хүч чадал, хайр энэрэл нь нэгэн цэцгийн дэлбээ мэт хамтдаа цогцолдог гэнэм.

Энд хэн нэгэнд Буддагийн заасан замаар сайн буяны мөр хөөх хүсэл төрөх бүрий тэнд байгаа тоо томшгүй Бодисадва нар баярлалдан “Бидэнд бас нэг нөхөр нэмэгдэх нь байна. Түүнд тусалцгаая” хэмээн хөөрөлддөг тухай Богд Зонхов бичсэн байдаг.

Бурхны ном сургаалыг уншиж ухааран Бурхдыг баярлуулцгаа.
Бурхдыг баярлуулсан хүний үйлс бүтнэ гэдэг нь гарцаагүй.
43. bold (зочин) | 2008-12-12 13:54:11
minii huuchin naiz ohin maani hristed itgedeg bsiin. bi ch buddist bolovch anhnaasaa nadad taalagddag bsan tul neg ih ach holbogdol ch ugsungui, naizlaad l yariag n sonsood l yavdag bailaa. gehdee udaan uyerhej naizalsnii etsest odoo hristed itgedeg humuustei itgej naizlahgui gesen dugnelted hursen dee. yagaad gevel; jishee n bi naizdaa sain yum hiilee gehed ter eniig ezen nadad boldoogoor damjuulj ugluu gej uzne. bi hamag setgeleese setgel hangaluun bailgahiin tuluu hicheesen baihad chini, ter burhandaa l bayartai bna. NAdad bol bayarlalaa gej helsen ch gesen yag unendee burhandaa l bayarladag yum shig bgaan dotroo. esregeer n bi tuund muu yum hiij orhiloo gehed bi shuud l buruutan, adgiin amitan bolj orhino.
Zaluustaa handaj helehed hristed itgedeg ohiduud demii shuu, chamd hun gedeg talaas chini dutuu l handah bolno. Hagas jiliinhee tsalingaas hadgalj tsugluulj bgaad shine notebook ch yumuu avaad ugluu gehed, tsaadah chini burhandaa l bayarlalaa geeed zogsoj bna gej medeerei.
44. Oko (зочин) | 2008-12-12 14:48:27
Xristmas bayriin xonx


THE BELL

I KNOW WHO I AM

I am God's child (John 1:12)

I am Christ's friend (John 15:15 )

I am united with the Lord (1 Cor. 6:17)

I am bought with a price (1 Cor 6:19-20)

I am a saint (set apart for God). (Eph. 1:1)

I am a personal witness of Christ. (Acts 1:

I am the salt & light of the earth (Matt 5:13-14)

I am a member of the body of Christ (1 Cor 12:27)

I am free forever from condemnation ( Rom. 8: 1-2)

I am a citizen of Heaven. I am significant (Phil 3:20)

I am free from any charge against me (Rom. 8:31 -34)

I am a minister of reconciliation for God (2 Cor 5:17-21)

I have access to God through the Holy Spirit (Eph. 2:1

I am seated with Christ in the heavenly realms (Eph. 2:6)

I cannot be separated from the love of God (Rom 8:35-39)

I am established, anointed, sealed by God (2 Cor 1:21-22 )

I am assured all things work together for good (Rom. 8:28 )

I have been chosen and appointed to bear fruit (John 15:16 )

I may approach God with freedom and confidence (Eph. 3: 12 )

I can do all things through Christ who strengthens me (Phil.. 4:13)

I am the branch of the true vine, a channel of His life (John 15: 1-5)

I am God's temple (1 Cor. 3: 16). I am complete in Christ (Col. 2: 10)

I am hidden with Christ in God (Col. 3:3).. I have been justified (Romans 5:1)

I am God's co-worker (1 Cor. 3:9; 2 Cor 6:1). I am God's workmanship (Eph. 2:10)

I am confident that the good works God has begun in me will be perfected. (Phil. 1: 5)

I have been redeemed and forgiven (Col 1:14). I have been adopted as God's child (Eph 1:5)

I belong to God

Do you know

Who you are?



Keep this bell ringing...pass it on

'The LORD bless you and keep you;

The LORD make His face shine upon you

And be gracious to you;

The LORD turn His face toward you

And give you peace...

Numbers 6:24-26
45. Gina matar (зочин) | 2008-12-12 14:51:44
Huuyee ta nar chine mongol humuus biz dee. Neg l uhaanaaraa orolduulaad hashirtsan humuus shig l baih ym. Uhsenii daraa tam baijiival yahiin. Yr n baijeeh ch ym bil uu. Gants amidarna, tegeed munh bish gedgee medeh uu, tegeed turuhuusuu umnuhuu sanajiin uu? Tiim uchuuhen ym baij bie biendee bitgii tsetserh. Zohihgui bn!!!
46. alchemist | 2008-12-12 17:22:30
Jaaluudaa aan geech

zarim humuus ul undestei bodson sanasnaa tailbarlahiig oroldson bn, zalhuuralgui bichlegiig mini unshij sanal bodloo uldeesen yavdal talarhaad barshgui.

Bogd Zonhova, Shagjamuni burhan, shashin hoorondoos uussen ayan dain , lal iinhanii talaar bi um helehgui eee

Deer minii heleh gesen um gevel bi ooroo medsen, medersen zuilee l ta buhend helsen, end yamar ch uls ornii tuuh, shashinii morgoldoon bolon mongolchuudiin soyol zan zanshil holboogui bolno, zugeer l boditoi ooroo mederdeg zuilee l durslehiig oroldoj husvel chi ch bas oroldood uzeerei l gsn um oor um bhgui ee.

43 boldoo chi yaasan hoorhon har zolig ve keke
47. даш (зочин) | 2008-12-13 20:00:38
Энэ гамп эндээс далд ор,эргүү мал вэ чи. Юумны учир ойлгохгүй байж үхсэнээ хийгээд ийшээ орж ирсэн юм эргүү малаа
48. зочин (зочин) | 2008-12-13 20:11:41
волпоо энд шашин яриагүй,уг нь хайрын тухай,хэний ч мэдэх мөртлөө мэдэхгүй юм шиг гарт баригдаж нүдэнд харагддаггүй мөртлөө чулуун зүрхтэй биш л бол хайрлаж үзэх тэр ховорхон азыг бидэнд өгсөн бүтээгчийн тухай санаж сэрэх мэдрэхүйтэй хүн бүхэнд ойлгомжтой юм ярь байхад битгий шашинжаад байгаач. Будда гэж хэн бэ гэдэгээ ч мэдэхгүй байж. Тэгвэл Христ гэж хэн болохоо бидэнд нотлосон библийг ядаж сөхөж хар за.
49. Onna1 | 2008-12-13 22:46:18
Hallo xymyycee xriced itgedeg xymyyctei bitgii oir dotno baigaarai ted yag yneniig xelexed luibarchid baidag yum ,,,,Nadad ch bac 43-nx shig amidral toxioldoj baican yum ....Mongol zaluu yum baij joloonii ynemlexgyi baixad joloonii kurst cyylgaad bi tolood ogch baixad nadad bayrlax bish oor yumand bayrlaj baix jisheetei ,,,er xyn baij togccon cyrgyyligyi bainaa geed mongolii 6 deed cyrgyyliig ochnoon yum bolj baij xaxyyldaj 2-r kurst oryylaad togcon togtol ni tolboriig ni xiij ogood yabj baixad shal ondoo yum bodoj yabax jisheetei,,,car bolgon xolcoo yrcgaj olcon xediigee dor xayj 400.000-500000 ogoxod eniig mongo gej bodoxgyi ...zyycen altan tsagaac ni exleed zyycen tsagaan bol tsagaan altiig ene chin minii xani yaj yilee yzej olcon bol gej bodno ch gej gonjiin joo...ychirgyi l byrxen xricteec ircen yum shig bodno shyy dee tegeed byyr yamar xymyyc end baidag be gebel xeden tsagdaagiinxan l ajilaac garcan boloxoor orox garax yum ni oldoxgyi iishee ordog yum shig baigaa yumaa ...xyntei zodoldono tolboroo xiij chadaxgyi ergeed xyneec gyina ,,,abcan tsalin noxorlocon xymyyc ni neg iimerxyy baidag,,tegeed ter colongocod baigaa xrictiinxeniig xaraarai nydeeree ochood xaraarai dandaa l tsagdaagiin nogoo l neg xeceg garyyd ,,,tegeed bac xrictiin geed xeleed yabj baigaa mortloo ichixgyi vizanii naimaa xiigeed yabj baigaa yum daa,,, zarim ni byyr colongocodoo bagtaxaa baigaad bolj l ogbol xricteeree damjigdaad Kanad yryy garna gej yariad baigaa yumaa ter ni bytexgyi baigaad baixad chin shal teneg yum yariad cuuxiig ni yana ,,,ish chaabaac daa biblee ch zob orchuulchixaagyi baij xet ix shyten bishregch bolchixcon bac arc tsairalcan bieee nuuj yadcan xiimel xymyyc baixiig ni yana dandaa gyilgachingyyd xaxxaxa
50. angel (зочин) | 2008-12-19 20:37:47
hi.
Bichleg taalagdav.Hurshuu uuriin adil hairla.End zarim surug bichigchdiig bugdiig ni uuchilj bna.Neg negendee hairtai baitsgaaya humuusee.Rom 12:16-21 God bless you
51. yumi (зочин) | 2009-01-31 22:29:22
Эзэн гэж бичсэн болхоор хүмүүс дургүй байх шиг байна. Эзэн гэдэг Бурхан юм шүүдээ. Заавал итгэ гэж тулгадаггүй. Та нарын хэлдэгээр тэр суртачилаад байгаа хүмүүс өөрсдийн мэдсэн, хүлээн авсан сайхан зүйлийг бусадтай хуваалцахыг хүссэн болхоор л бусдад Бурханы хайрыг дамжуулахыг хүсэж байгаа юм. Тэгээд хэн нэгэн таньд хэлж өгөхгүй бол та өөрөө мэдэж чадахгүй. Ердөө л таньд Бурханы хайрыг дамжуулхыг хүсэж байгаа хэрэг. Хүлээж авах эсэх нь таны хэрэг хүмүүсээ. Энэнд тийм шашны мөргөлдөөн энэ тэр байхгүй. Бас ёс заншил үндэс угсаа хамаагүй. Би монгол хүн. Христос шашинтай байлаа гээд монголоо алдахгүй. Бас Христос шашинтай найзалж болохгүй гэдэг нөхөр! үндсэн хуулинд хүнийг арьс өнгө шашинаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдэг биз дээ. За тэр ч яахав. Бурхан үргэлж бидэнд хамгийн сайн сайнхныг хүсдэг. Түүнд залбирхад Тэр бидний бодож байснаас хамаагүй илүүг өгдөг. Бурхан таныг ивээг.
52. nomin_0210 | 2009-02-08 22:30:56
хн, энэ чоно өөрийн гэсэн блогтой хүн үү үгүй юу ?
53. poppy (зочин) | 2009-03-09 20:38:14
чоноо чи бурханы сургаалийг их энгүүн бичжээ. Би шүтлэггүй ч бурханы сургаалыг ийм энгүүн сайхан тайлбарласан байхтай олонтоо таарахыг маш их хүсч байгаа юм.
54. poppy_poetess | 2009-03-09 20:47:51
Чоно оо Буддын бурханы сургаалыг манай залуус амьдралдаа ухаарч судалж авч хэрэглэх боломжтой тийм энгүүн ойлгомжтой бүтээлийг олж ашиглах боломж бидэнд байдаггүй хомс, гэтэл америкт байгаа буддын шашиныхан хүнийг яаж гэгээрэхийг илүү ойлгуулж чадаад байх шиг энэ монголд байгаа хүн гэтэл тийм боломж муу байгаа санагдах юм

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.