2011-09-28 18:00:58
Танил тал, ар өврийн хаалгагүй бор зүрхээрээ ажил хөөцөлдөж байгаа хүн төрийн хүнд сурталд өртөлгүйгээр ажлаа бүтээх нь нүдний гэм гэдгийг хүн бүр л мэднэ. Замын бөглөрөлд мөлхөж мөлхөж, зорьсон газраа арайхийн оччихоод, өндөр сэнтий дээр тухлан суусан, өглөг нэхсэн өлөн харцтангуудыг өдөржин хүлээнэ дээ харин ч нэг. За нэг өдөр хүлээгээд ажлаа бүтээчихвэл ёстой амны хишигтэй яваа нь тэр дээ. Олон уг нуршаад яахав. Өөт тохиолдсон нэгэн жишээг өгүүлсү.
"Төрийн хүн суртлын ганцхан жишээ" цааш унших »

Би монгол хэл судлаач хүн биш л дээ. "Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь" хэмээн санаашран зовниж суудаг ч хүн биш. Блогтоо бичлэг оруулахдаа аль болохоор үг үсгийн алдаагүй, дүрмийн дагуу бичихийг хичээдэг ч олон блогчдийн бичлэгийн хэлбэр буюу "блогийн хэлээрээ" 